COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БХТ: Уянга сумын СУРАГЧИД шинэ ДОТУУР БАЙРТАЙ боллоо

2020 оны 2 сарын 17

Arslan.mn

Өвөрхангай аймгийн Уянга сум Ерөнхий боловсролын нэг сургуультай. Сургууль түшиглэсэн дотуур байранд 90 орчим хүүхэд амьдардаг. Дотуур байр нь 1980 оноос хойш 40 жилийн хугацаанд ашиглагдаж байсан учраас Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар 100 хүүхдийн багтаамжтай, ариун цэврийн өрөө, хоолны заалыг дотор нь шийдэж өгсөн сурагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн дотуур байрыг ашиглалтад орууллаа.

Сурагчдын дотуур байрыг Барилгын хөгжлийн төв захиалагчийн техникийн хяналтын гүйцэтгэж, Криетив монголиа компанийн зургаар “Итгэлт Өргөө” компани 2020 оны нэгдүгээр сард барилга угсралтын ажлыг дуусгаж, байнгын ашиглалтад оруулах комисс хүлээн авсан байна.

Тус сургуулийн барилга нь цэвдэгтэй хөрсөнд төлөвлөгдсөн учраас хөндий суурь хийж, суурийн дулаалгыг нэг давхарын шалан дээрээ хийж арматурчилж цутгах гэсэн зөвлөмжийн дагуу зохиогчтой зөвшилцөн давхар хоорондын өндрийг тооцон гүйцэтгэсэн гэж Захиалагчийн техникийн хяналтын инженер Б.Баярмаа мэдээллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613842
0 эможи

Зочин
2020-02-17 20:19
БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up