COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СТАТИСТИК: 2020 оны эхний сард 3,474 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар буурчээ

2020 оны 2 сарын 17

Arslan.mn

2020 оны эхний сард 3,474 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар буурсан  үзүүлэлттэй гарсан тухай ҮСХ-оос мэдээллээ.

Гэмт хэрэг буурахад

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 6.4 хувиар,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 70.3 хувиар,
  • Залилах гэмт хэрэг 15.3 хувиар,
  • Хулгайлах гэмт хэрэг 5.5 хувиар,
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 6 хувиар,
  • Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 13 хувиар,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 63.8 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Мөн хүүхэд оролцсон хэрэг 18 болж, 38.5 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 234 болж, 23.8 хувиар өссөн байна.

Гэмт хэргийн улмаас нийт 14.3 тэрбум төгрөгт хүрч, 847.7 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн нь өмнөх оны оны үеэс 5.1 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт байна.

Хэргийн улмаас хохирсон 3.4 мянган хүний

  • 134 нь 18 хүртэлх насны хүүхэд,
  • 1.4 мянга нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд
  • хэргийн улмаас 830 хүн гэмтэж,
  • 211 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 10.1 хувиар, нас барсан хүн 2.9 хувиар өсжээ.

Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сард 7.2 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 974 хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 31 хувиар буурч, харин баривчлагдсан хүн 49.4 хувиар өссөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613838
0 эможи

Зочин
2020-02-17 20:19
keyboard_arrow_up