COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хятадаас ган бөөрөнцөг авч буй “Эрдэнэт үйлдвэр”-ийнхний тухай гомдол Ерөнхий сайдад хүргүүлэв

2020 оны 2 сарын 17

Arslan.mn

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийнхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хаяглан гомдол хүргүүлжээ. Учир нь тус компанийн 1200 гаруй ажилтан, ажиллагсад төдийгүй манай улсын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учрах нөхцөл байдал үүсээд буйгаас ийнхүү хандсан аж. Тус үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ган бөөрөнцгийн бэлдэц нийлүүлдэг аж.

Түүнийг нь “Эрдэнэт үйлдвэр” Ган бөөрөнцөг цувих цехдээ шилжүүлж, зэс, молебдиний үйлдвэрлэлдээ ашиглах бөөрөнцөг үйлдвэрлэдэг юм байна. Гэвч “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага тасралтгүй үргэлжлэх ёстой үйлдвэрлэлийн чухал шат дамжлагыг орхигдуулж, техникийн шинэчлэл хийх нэрээр дээрх цехийн үйл ажиллагааг зогсоон, дотооддоо үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнийг гадаадаас импортоор өндөр үнээр худалдан авч, үлэмж их хэмжээний хохирол уг хоёр үйлдвэрт учруулж буйг онцолжээ. Тухайлбал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ган бөөрөнцөгийг тн-ыг нь хоёр сая 277 мянган төгрөг буюу 827.5 ам.доллароор “Эрдэнэт үйлдвэр”-т нийлүүлэх гэрээтэй аж. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага DAP Эрээн нөхцөлөөр нэг тн-ыг нь 1050 “ногоон”-оор гэрээ БНХАУ-ын компанитай гэрээ байгуулж, агуулахдаа 1211 ам.доллар буюу 36 хувиар илүү үнээр худалдан авч өөрийн цех болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т үлэмж их хэмжээний хохирол учруулж байгаа хэмээн гомдолд тодотгосон байв.

Уг нь энэ хоёр үйлдвэр 2018 онд хамтарч үнийн судалгаа хийхэд импортолсноос дотооддоо үйлдвэрлэсэн ган бөөрөнцөг худалдаж авах нь “Эрдэнэт үйлдвэр”-т ашигтай байх тооцоо гарсан аж. Уг нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн 5600 тн буюу 12.7 тэрбум гаруй төгрөгийн ган бөөрөнцөг үйлдвэрлэж, нийлүүлэхээр хүргүүлсэн ч “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн хүлээн авахгүй байгаагаас асар их хохирол учирч буй талаар ч дурдаад Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, 1200 хүнийг ажилтай, орлоготой байх талаар тодорхой арга хэмжээ авахыг Ерөнхий сайдаас хүссэн байна.   

Г.РАВЖАА

Эх сурвалж:  Өнөөдөр сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
6
ouch an post
confuse an post
1
angry an post
5
613796
41 эможи

Дтү
2020-02-18 10:43
Хужаа нартай хамтран 1200 ажилчин болон ар гэр хоёр үйлдвэр уурхай эдийн засагт хохирол учирч байхад хардгүй төр хяндгүй засгаар яах юм бэ лалар
Зочин
2020-02-18 03:24
монголчуудын тамын тогооны үлгэр л байна. үндэсний үйлдвэрээ дэмжчихэж болоогүй л юм байхдаа.
Erboo
2020-02-17 23:03
Huwalznuud iim bolohoor huwid udirdlagiin bagtsaas ugsun ni deer
Зочин
2020-02-17 21:02
Эрдэнэтэд ган бөмбөлөг нийлүүлдэг ZHAO JIN компани үйлдвэрээсээ 1 т ган бөмбөлөгийг 5000 юанаар нийлүүлдэг юм шүү.энэ бол баталгаатай мэдээлэл шүү. Юун 1100 доллар. Үйлдвэрийн талаар тодорхой мэдээлэл бий.
Зочин
2020-02-17 18:42
Яагаад дандаа хужаатай сүлбэлдээд байдаг юм бэ.Монголчууд өөрсдөө ган бөмбөлөг хийж чадна гээ биз дээ
Tvwshintulga
2020-02-17 17:31
Darxan tomorlogiin vildweriin tsaashdiin xogjil vil ajilgaag demjin ajilax shiidwer gargax baixaa darxan tomorlogiin vildweren vrgelj zaluu vyee demjin ajiliin bairaar xangaj niigemd xvleesen vvrgee xariutslagtaagaar xangan biylvvldeg bilee
Монгол
2020-02-17 16:55
Үндэсний үйлдвэрлэл 1 т бх ёстой. Ийм шийдвэр гаргасан удирдлагыг шорон хүлээж байгаа шүү.
Зочин
2020-02-17 16:01
Badamsureng tetgebert gargah tsag boljee
злчин
2020-02-17 15:44
Бүхэл бүтэн төмөрийн үйлдвэр ажил болж барьчихаад нэг бөөрөнхий ьөмөр цутагачихаж чадахгүй байгаа бол нүүрээ ширлээд урдаас ч байна уу, хаанаасаа ч байна авч л байхгүй юу? Малнуудаа!!!!!
Gbts
2020-02-17 15:04
Darxanii beldets chanariin shaardlaga xangaxgvi bgaad l xamgiin gol asuudal bgaam daaa. Shine texnologi newtertsen bxad beldets muu bna
Зочин
2020-02-17 14:09
Ган бөмбөлөг цувих цех тоног төхөөрөмжөө шинэчилж байгаа шүү дээ. ЗМЗ бас шинэчлэл хийгээд сул зогсож л байна
Undesnii uildveree demjsengui
2020-02-17 12:50
Darhanii tomorlogiin 1200 hunii ard 4000 tsaashlaad Darhan hotiin hogjil tsetsegleltee baig gehed amidrald ni heregtei . Daanch onts baidal erdenetiin hulgai gedeg neriin door l hedhen humuus hagartlaa bayajih yum daa.
Зочин
2020-02-17 12:01
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй
Shudraga
2020-02-17 10:43
Vnen vnen.dood doodgvi mongo chavchdag n vnen shvvdee.
Зочин
2020-02-17 09:16
Хятадуудаас энэ үнэнээсээ хямд авч үйлдвэрт энэ үнээр шахаж улсаас хулгайлж байгаа даа. Эх орны үйлдвэрээ дэмжие. Хулгайлж л байвал болдог . Иймээс Улс хөгжихгүй юм.
keyboard_arrow_up