COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Прокурор, мөрдөгч, шинжээчид хамтарсан ЗӨВЛӨГӨӨН хийжээ

2020 оны 2 сарын 14

Arslan.mnӨвөрхангай аймгийн прокурорын газар болон аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба хамтран 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр зөвлөгөөн зохион байгуулж, 2019 онд хийж гүйцэтгэсэн ажил, ололт амжилт, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.

Хамтарсан зөвлөгөөний үеэр шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор Д.Ганцэцэг “Шүүхээс буцсан хэргийн шалтгаан нөхцөл”, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Ч.Энхжаргал “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад мөрдөгч нараас гаргаж байгаа зөрчил, тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулахад анхаарах асуудал”, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ч.Мядагбадам “Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Цолмонгэрэл “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” сэдвээр сургалт зохион байгуулсан байна.

Зөвлөгөөнөөс мөрдөгч нарын мэдлэг, ур чадварыг чадвахижуулахад анхаарч, сар бүр онолын болон практикийн сургалтыг зохион байгуулж байхаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613760
0 эможи

Зочин
2020-02-14 15:37
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up