COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТАЙЛАН: “Ятгах тусам Нягтал” аяны үр дүнд ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ өнгөрсөн оны мөн үеэс 15.3 хувиар буурчээ

2020 оны 2 сарын 14

Arslan.mn

Монголбанк, Монголын банкнуудын холбоо, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба хамтран залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрх зүйн мэдлэг, санхүүгийн боловсрол олгох зорилгоор “Ятгах тусам Нягтал” арга хэмжээг энэ оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс энэ сарын 02-ны өдөр хүртэл нэг сарын хугацаанд амжилттай зохион байгуулсан.

Тэгвэл өнөөдөр Мөрдөн байцаах албанаас "Ятгах тусам нягтал" нөлөөллийн арга хэмжээний үр дүнгээ дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ.

Аян хэрэгжих хугацаанд буюу энэ оны нэгдүгээр сард залилах гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 15.3 хувиар буюу 98 хэргээр  буурсан байна.

Үүнээс нийслэлд үйлдэгдсэн гэмт хэрэг 17.1 хувиар буюу 92 хэргээр, орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг 14 хувиар буюу 6 хэргээр тус тус буурсан талаар МБА-аас мэдээллээ.

Arslan.mn

Өнөөдрийн арга хэмжээг нээж ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал хэлсэн үгэндээ " Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Ятгах тусам нягтал" нөлөөллийн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Монгол улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 2019 оны 6 сарын 6-ны өдөр шинэчлэгдэн батлагдсан Уг хуулийн хэрэгжилтийг хангаах үүднээс залилах төрлийн гэмт хэргийн тоон мэдээнд судалгаа хийсэн. Тухайлбал,

  • 2017 -2996
  • 2018 -5372
  • 2019 -7821 залилах гэмт хэрэг бүтгэгдэж нийт гэмт хэргийн 14-16 хувийг эзлэх хэмжээний нийгэмд хор аюултай үзэгдэл болсон талаар дүгнэлт гарсан.

Тиймээс “Ятгах тусам Нягтал” нөлөөллийн арга хэмжээг 2019 оны 12 дугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд  тодорхой хугацаагаар зогссон байсныг энэ онд үргэлжлүүлэн зохион байгуулсан. МБА-ны төв болон орон нутгийн бүх алба хаагчид идэвхи санаачилгаатай ажиллаж, олон нийт дэмжсэний үр дүнд залилах гэмт хэргийн тоон үзүүлэлт буурсан байна." гэв.

Arslan.mn

Энэ үеэр тус арга хэмжээнд идэхи зүтгэл гарган ажилласан нэгж, алба хаагчдыг шагнаж, урамшууллаа.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613753
1 эможи

Зочин
2020-02-15 20:54
keyboard_arrow_up