7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 27, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Чойжамц: XVII жарны төмөр хулгана жил хөгшчүүдэд гайгүй зурагдсан. Харин залууст хатуу, нялхаст анхаарууштай

админ
2020 оны 2 сарын 14

Arslan.mn

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс цаг үеийн асуудлаар сүсэгтэн олон, ард иргэдэд хандсан мэдээлэл хийлээ.

МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц "XVII дугаар жарны Төмөр хулгана жил гарч байна.

Сар шинэ бол цаг хугацааны үргэлжлэл юм. Урьд нь ямар жамаар, ямар амжилт гаргаж явсны үргэлжлэл юм. Жаргалтай, сайхан амьдралын суурь  шалтгаанаа тавьж чадсан бол олон жил дажгүй байна гэж бодох хэрэгтэй. Шашин номын талаас сүсэг бишрэлтэй хүмүүс олон бий. Иймд үүнийг тооцож, харгалзаж үзэх ёстой билээ.  

Энэ ёсоор манайхан зурхайг хэрэглэж, он тооллоо тооцоолж, өдөр гаригаа тодорхойлдог уламжлал ч байдаг. Цагаан сарын баяраар хуучин жилийнхээ хамгийн сүүлчийн өдрийг буюу битүүний өдрийг сайхан тэмдэглэж, идээ будаагаа засаж, урьд хань нөхөд, найз нөхдөө урьж ёсолдог. 

Энэ жил хөгшчүүдэд гайгүй зурагдсан бөгөөд залууст хатуу, нялхаст анхаарууштай. Энэ жил дээдсүүдэд ширүүн, жилийн дунд талд бүр ширүүн тиймээс ажилж хөдөлмөрлөж байгаа хүмүүс зөв сайхан ажил хийхгүй бол энэ жил хэцүү байх зурлага харагдаж байна.

Жилийн дунд үед урьд жилээр бороо хур бага байна. Гэхдээ тариа ногооноо бүтэн авч чадна." гэв. 

Arslan.mn

Мөн тэрбээр "Бид аль болох олон хүнийг цуглуулахгүй байх байр сууринаас хандаж байна. Тийм ч учраас сүсэгтэн олондоо хандаж шинэ жилийн засал номоо заавал хөл хорио тогтоосон, ханиад томуу их үед хийлгэх гэж яараад хэрэггүйг дуулгаж байна. Олон түмэн аль болох битгий их ирээрэй. Цагаан сарын заслыг бид тусгай лам нар гаргаад уншиж өгье гэсэн уриалга гаргасан." гэдгийг хэлэв.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
613752
5 эможи

Z
2020-02-15 23:34
Yagad lam nar hunii amidarliig dandaa yanz yanz bolgon bdag ba aa handaj ochison hundee l heleh heregtei shde odoo bolioo ene asuudlaa arai denduu yum da
ИРГЭН
2020-02-15 11:16
ХЭЗЭЭ Ч УНШУУЛЖ БОЛДОГ ЮМ БОЛ ДАРАА ЖИЛ Ч БОЛОХ Л ЮМ БИШ ҮҮ.ЕС-ХҮРЭЛСҮХИЙН ЦСАРЫГ ЦУЦЛАХ ГЭДЭГ ҮГ НЬ ЛАМД ТААЛАГДААГҮЙ ТУЛ ӨӨРЧИЛ.МӨН ГАНДАН ОРЛОГОО АЛДАХГҮЙН ТУЛД ХҮМҮҮСИЙГ ЦУГЛУУЛАХ Л ЮМ БАЙНА.ТИЙМЭЭС БУСАД ГАЗРУУД Ч БАС ЦӨӨН ТООГООР ЭЭЛЖЭЭР ЦУГЛУУЛЖ АРГА ХЭМЖЭЭГЭЭ ЯВУУЛЖ БОЛНО ГЭЖ БОДОЖ БАЙНА.ГАНДАНД ИЛҮҮ ЭРХ ӨГЧ БОЛДОГ БОЛ БУСАД НЬ Ч ГЭСЭН ЭРХТЭЙ.ЗАЛУУЧУУД ИЧЭЭД ОЧИХГҮЙ.ХАРИН ӨГӨР ТОЛГОЙНУУД Л ОЧИХ БХ.
Зочин
2020-02-14 13:29
keyboard_arrow_up