COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

2020 оны 2 сарын 10

Arslan.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрөгч долоо хоногт мэдээлэл хийхдээ 2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг хоёрдугаар сарын 10-ны өдрөөс олгохоор болсныг мэдэгдсэн. Энэ дагуу НӨАТ-ын урамшууллын мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэллээ.

Нийт 912 мянган иргэн 148 тэрбумын буцаан олголт авах юм. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад НӨАТ-ын баримтаа бүрдүүлсэн иргэдийн тоо 112 мянгаар өссөн үзүүлэлт аж.

Мөн Татварын багц хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүрт олгохоор болсон.

Тодруулбал, 2020 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллыг иргэд дөрөвдүгээр сараас авч эхлэх нь.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613539
1 эможи

Irgen
2020-02-10 19:50
НӨАТ-ын буцаан олголтоос болоод Голомт банкны Интернет банкны системд алдаа заагаад үдээс хойш нэвтэрч чадсангүй. Орой нэвтэрсэн ч буцаан олголт ороогүй бна. Банкны системд алдаа гарлаа гэдгийг ойлгохгүй байна.
keyboard_arrow_up