COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“ЭХ ОРОНЧ ХЭРЭГЛЭЭ-2020” Монгол БЭЛЭГ бэлэглэе!

2020 оны 2 сарын 07

Arslan.mn

Тун удахгүй Монгол зон олны Үндэсний их баяр “Цагаан сар”-ын баяр болох гэж байна. Энэ баяраар Монгол хүн бүр үндэсний бахархлаа сэргээн, монгол ёс заншлаа дээдлэн, өвгөд буурлууд, ахан дүүсээ хүндэтгэн нэг нэгнийхээрээ зочлон золгож, идээ будаагаа бэлдэн ирсэн зочдод гарын бэлэг өгөн үддэг.

Ирж буй жил төмөр хулгана хэмээх жил. Монголчууд бид хулгана хөеөгөө хураадаг учраас тэр жилдээ олз омог ихтэй, тэдгээрээ хурааж хадгалах сайхан жил хэмээн ерөөдөг. Тэгвэл энэ жил үнэхээр л энэ ерөөлийн дагуу иргэн бүрийг “ЭХ ОРОНЧ ХЭРЭГЛЭЭ 2020” төслийн хүрээнд “Монгол БЭЛЭГ бэлэглэе” олон нийтийн уриалгыг түгээж байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар жил бүр цагаан сарын баярын бэлэгний 80 орчим хувийг импортоор авч байгаа нь дунджаар 357.3 тэрбум төгрөгийн гадагш урсгалыг бий болгож байгаа гэсэн маш өндөр дүн гарсан байна.

Энэ жилийн сар шинийн баяраар улсын хэмжээнд 845 тэрбум төгрөгийн зардал гарахаар төлөвтэй байгаа тухай ХХААХҮЯ-наас мэдээлсэн. Түүнчлэн Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батлагдсантай холбоотой Сар шинийн худалдан авалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Энэ их мөнгийг гадагш гаргах биш эх орондоо үлдээх нь иргэн танаас шууд хамааралтай.

Уриалгын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.

https://www.facebook.com/events/3157350267608410/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613490
0 эможи

Зочин
2020-03-03 05:51
зочин
2020-02-09 10:02
Цагаан сар хийхгүй болохгүй гээд байхад юу яриад байгаа юм бэ? Баяр олдоно эрүүл мэнд хүн олдохгүй шүү
Зочин
2020-02-07 23:05
Баяраа
2020-02-07 17:03
Маш зөв уриалга байна . овоо ш дээ.
keyboard_arrow_up