COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Оффшор бүсээс орж ирсэн 300 тэрбум төгрөгийн талаар АТГ-т асуулга хүргүүлэв

2020 оны 2 сарын 05

Arslan.mn

Оффшор бүсээс орж ирсэн 300 тэрбум төгрөг ямар зориулалттайгаар хаана байршиж байгаа талаар "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" ТББ өнөөдөр Авлигатай тэмцэх газарт асуулга хүргүүлж байгаагаа мэдээллээ.

Arslan.mn

Хохирогчдын эрх ашгийг хамгаалах Шударга Төвийн ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг  "Улсад ихээхэн хохирол учруулсан хэргүүдийн хохирлын нөхөн төлбөр хэрхэн шийдэгдсэн тухай, АТГ-аас ямар хяналт тавьдаг талаар сар бүрийн 25-нд зохион байгуулдаг мэдээлэл хийх үеэрээ давхар талагнадаг байгаасай гэж хүсэж байна.

Монгол ардын нам 2020 оны сонгуульд хандив авахгүйгээр орно гээд байгаа нь бидэнд хар төрүүлж байгаа юм.

2019 онд оффшор бүсээс нэр бүхий хоёр гишүүний мөнгө Монгол Улсад орж ирсэн ч тухайн үед уг мөнгө ямар дансанд орсон, хувь хүний дансанд ороод үл хөдлөх хөрөнгө болсон уу, Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хураагдсан их хэмжээний долларыг улсад төвлөрүүлсэн үү, гэх асуудлаар хариулт өгөхийг АТГ-ын дарга З.Дашдаваагаас хүсэж байна" гэв.

Arslan.mn

Тус төрийн бус байгууллага тавьсан асуулгынхаа хариуг албан бичгээр авахыг хүссэн бөгөөд асуулгыг нь АТГ хүлээн авсан юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613388
0 эможи

Зочин
2020-02-05 17:38
Зочин
2020-02-05 14:27
АТГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up