COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Батсайхан: Нэг посмашинаас гарсан зуу гаруй баримтыг уншуулсан худалдагчдыг шалгаж байна

2020 оны 2 сарын 03
Yүрэн телефоны компанийн оператор 346 сая, шатахуун түгээх станцын ажилтан 73 сая төгрөгийн баримтыг нэг өдөр уншуулжээ

Arslan.mn

Нэг газраас олон дахин худалдан авалт хийсэн иргэний НӨАТ-ын буцаан олголтын хэмжээ багассан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар Татварын ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайханаас тодрууллаа.

-Зарим иргэний буцаан олголтын хэмжээ багассан гэдэг үнэн үү?
-Энэ онд 911707 иргэнд 146.1 тэрбум төгрөгийг буцаан олгох тооцоо гарсан. Эдгээрээс 359171 иргэний 14.9 тэрбум төгрөгт эрсдэл тооцсон бөгөөд одоогоор 900 гаруй иргэний 2.1 тэрбум төгрөгийг шалгаж байгаа. Шалгаж үзээд татварын буцаан олголт хийх эсэхийг шийднэ. Эрсдэл тооцсон, хянаж буй баримтаас дурдвал, үүрэн телефоны компанийн оператор ажилтан 8392 ширхэг буюу 346 сая төгрөгийн баримтыг нэг дор уншуулсан, шатахуун түгээх станцын ажилтан 16 ширхэг баримт бүхий 73 сая төгрөгийн буцаалтыг системд оруулсан байсныг шалгаж байгаа.

-Гэрийнхээ ойр байдаг дэлгүүрээр байнга  үйлчлүүлдэг хүмүүсийн баримт нэг газраас олон баримт уншуулсан гээд шалгагдах уу. Ямар тохиолдолд иргэний баримтыг эрсдэлтэйд тооцох вэ?
-Систем автоматаар ажиллаж, шалгуур хангаагүй бол эрсдэлтэйд тооцож, дахин хяналт хийдэг. Эрсдлийн шалгуур нууц байдаг. Хэрэв шалгуурыг ил болговол түүнийг тойрсон байдлаар хууль бус үйлдэл хийх нөхцөл бүрдэнэ. Систем хянаж дуусаад зөрчил илрэхгүй бол “Буцаан олгох” төлөв рүү шилжүүлнэ. Зарим дэлгүүрийн худалдагч “Цаас дууссан, баримт хэвлэх боломжгүй” гэсэн нэрийдлээр иргэдийн баримтыг өөрөө уншуулах зөрчил олон гарч байгаа. Иймээс бид тэдний энэ хууль бус үйлдлийг илрүүлэхээр ажиллаж байна. Хэт олон буюу өдөрт нэг посмашинаас гарсан зуу гаруй баримтыг уншуулдаг худалдагчдыг шалгаж байна. Тэрнээс биш иргэн бүрийг хянаж шалгасан зүйл байхгүй. 

-Буцаан олголтын мөнгөнөөс нь хасагдсан иргэд хаана хандах вэ?
-НӨАТ-ын буцаан олголт нь эрсдэлтэй хэмээн шалгагдаж байгаа иргэд өөрсдийн баримтыг хуулийн шаардлага хангасан гэж үзэж байгаа бол орон нутгийн иргэд харьяа татварын албанд, нийслэлийнхэн Татварын ерөнхий газарт НӨАТ-ын баримтаа авч ирж, гомдол гаргах боломжтой.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
7
wow an post
2
yay an post
4
sad an post
2
ouch an post
6
confuse an post
11
angry an post
7
613277
62 эможи

Иргэн
2020-02-08 16:22
Манайхан соёлтой болж хуулиа дээдэлмээр юм.Хүнд өгөх ёстой л бол хүний л юм, хулгайчаас өөрцгүй л байна даа
2ibuuy7d1v
2020-02-08 05:31
атз
2020-02-06 18:11
баримт цуглуулаад хадгалж байдаг хүн байх уу?
Zochin
2020-02-06 17:20
Howd aimgiin manhan sum eroosoo barimt ogdoggui awmaar bn
oogii
2020-02-06 14:42
bayan ulgii aimgiin sumuud barimt ogdoggui yamaar uchirtai yum be huuli adil baimaar yum
zochin
2020-02-06 09:08
sodon, altjin, grand, bumbuguriinhen barimt eggerrui shuu
Zochin
2020-02-05 20:22
Tgd bvh barimtaa hadgakdag hvn bhuu,barimtaa unshuulaad haytsan ni tgd yah ym bolj bnaa
oyumaa
2020-02-05 19:27
yag unen zarim delguur erduu barimt ugduggui. tegeed suuld ni bur udeed uursduu hiij bgaatai taarsan arai l bish ee
zochin
2020-02-05 19:16
dragonii hajuu taliin benzin kolonkoos benzin avchihaad gertee ireed notiin barimt unshuulhad burtgegdsen baisan shuu
зочин
2020-02-05 18:05
3-р эмнэлэгт хагалгаанд ороод, гэртээ гарсныхаа дараа ор хоног хагалгааныхаа мөнгө төлсөн баримтаа уншуулах гэтэл уншуулчихсан байж билээ. өвдсөн зовсон үедээ хүн тэрийг нээх санахгүйл дээ.сүүлд мэдээд их муухай санагдсан.
Зочин
2020-02-05 16:00
энэ хүмүүс нээрээ ашиг хонжоо олохын төлөө ичих ч нүүр алгаа,сайн шалгаад луйвар хийсэн гэж үзээд цагдаад өгөөч
Алтантуяа Буяндалай
2020-02-05 14:27
Сайн шалга хөдөө орон нутгийн колонкууд баримт өгдөггүй ялангуяа хувийхан ажилчид нь хийдэг нь үнэн.Банкууд ашиг олж байгаа байгуулга ш дээ .Зээлийн төлөлт болон бусад үйчилгээндээ ер НӨАТЫН баримт өгдөггүй үүнийг л өгүүлмээр бна .Үүнд анхаарч сайн шалгаарай
jjh
2020-02-05 11:21
Bankuud zeeliin huud ni barimt eroosoo ugduggui sh dee
Z
2020-02-05 10:38
zugeer ogoochee barimt avdagui humuus olon orihson barimtiin burtguulsen baij bolonshdee ter barimtnuudiig burtguuleegui bol tatvaraa nuuna tootsoo gargadag AAN.g unen il tod bolgoj bga gsen ug herev burtguuleegui bol tatvaraa harsch bodson AAN.d ashigtai tatvaraa nuugaal ongronshdee. hiih ymaa olj yaddag ymuu ene tatvariihan gj
Hh
2020-02-05 10:09
Bas intermed gj emnleg butsaan olgoltiim huvi gj baidgui barimt ogdog um bnlee ted chin ashig olj baigaa mash ondor tegeed yagaad uilchluulsen ovchtnuudiin noat iig toldgui bilee
Hun
2020-02-05 10:07
Yu gutsaad baigaan be jiriin morooroo hudaldaa hiisen humuusiin mongiig oruulaachee ter sharhuun tugeeguur uuren telefoni operatoruudiin ar geriihniigee l shalgadag um baigaaz barimtaa ugasaa haychdag bizde
Z
2020-02-05 00:27
Muusain hudaldagchiig suiruulee
Zochin
2020-02-04 15:55
Manai aimagt barimtaa ogdoggvi zondoo gazar bainaa.
zochin
2020-02-04 14:03
Nuat gej nehej hundrel uchruulahaa boliochee, huwtsas hunar zardgaas ch nuat awdag bolmoor bna ene tr ged , nuat awbal haa haanaa une n nemegdene , naad nuat gdeg zuil chin jijig delguuruuded hichneen hund achaa bolj uchnuunuur n tatwart ugdug shuu dee...
Shalga
2020-02-04 13:43
Barimt ogdod delgvvr stoxon guij bj awgad manai endxiin delgvvr omnogowin oljitiin mandax delgvvr olon deldvvr bna
Зочин
2020-02-04 12:58
Зарим хүнсний дэлгүүр баримт хэвлэдэг машиндаа урамшуулалын номергүй хэвлэж өгсөн.Энэ тухай хэлхэд манайхаас заавал юм авах албагүй өөр газраас ав гэж хариулсан. ДУНДГОВЬ ЦОГЛОГ ДЭЛГҮҮР ШҮҮ
Zochin
2020-02-04 12:18
Zvgeer l uguuchee 10 huwi ugj chdhgu bj 2 huwiin ydaj uguuch hudaldagch bsanch yaadgiin hvmvsiin vldeesen barimt shiwe l biz
Зочин
2020-02-04 10:54
Бэлэн хувцас зарж бгаа худалдагч нарыг ибаримт өгдөг болгох хэрэгтэй бна бараагаа бид нар хямдхан зарж бгаа гэдэг сонин хариулт өгөөд сууж бдаг шүү
Клонкын ажилчид хусдын байналдаа
2020-02-04 10:47
Ажилчид л авдын бна
Зочин
2020-02-04 10:45
За би лав дархан явах гээд 50.000д бензин хийлгэсэн чинь сүлжээ болохгүй баримт гарахгүй гэсиймдаг. М ойл билүү лав л ногоон хаягтай клонк
Irgen
2020-02-04 10:33
Oron nuttin kolonk barimtaa ogdoggui, garahguu bna net muu enter gd tegsnee oorsnoo burtguulchdeg ym shig bgaan. Ene shalgaltand butsaan olgoltiinh ni 90n huvi ni baihgui hasagdsan bna gesen. Tegheer shalgah ni zowoo ene met muuhai hunii ym luiwarddag nohduuded surgamj bolog
оюун
2020-02-04 10:00
өчигдөрхөн эмжж хувийн эмнэлэгээс чихны аппратны батарей авсан юм гэртээ ирээд баримтаа уншуулсан чинь уншуулчихсан баримт өгсөн байх юм мөнгөны их бага хамаагүй ээ баахан баримт авч үлдэж уншуулчихаад хүн баримт нэхэхээр түүнээсээ андуураад өгчихдөг юм шиг бна энэ арай дэндэнэ ээ
Zochin
2020-02-04 09:42
Neg udur shts 73n say ordgui ym deetlen mungu dungeer 7say ordgiin toonoor bol 4 toon hudlaa ym bichdgee bolioch.
zochi
2020-02-04 09:41
zarim neg gazar zuwhun suglaand l oroltsoj bolno gesen yum heleed baidag yum ter ni yag ygaad tiim baidag yum bol
Зочин
2020-02-04 08:44
Манайх хэд хоног цуглуулж байгаад л нэг өдөр бүгдийг нь зав гаргаж байгаад л явуулдаг. ХААН банк шиг хариу тодорхой ирдэг баймаар юм. Бүртгэгдлээ гэчихээд дараа нь цаад газар нь ирүүлээгүй гээд баахан хадагдчихсан байдаг шдээ
Өв
2020-02-04 08:01
Тийи байлгүй дээ.баримт өгөхгүй байгаагын учир ноо маш их байнаа дааа
Зочин
2020-02-04 06:42
Буцаан олголтоо яг 10хувиар буцаад олголог бол хүмүүс ийм зүйл хийхгүй.яг яамар учраас нөат авдаг вэ.
irgen
2020-02-04 05:15
unshuulsan irgenii medeelliig neekttei bolgowol iim asuudal uusehgui blaa
ardiin elch
2020-02-04 03:26
zgr 10% aa avdag bolnoor bn ter sugalaagaa boliyoo humuusee duu hooloigoo negtgey
Зочин
2020-02-04 03:08
10 сая төгрөгнөөс дээш үнийн дүнтэй баримтуудыг шалгаж бна гээд л байх юм. Өөр өөр газраас авсан нэг нэг ширхэг юм л бгаа даа. Ард иргэдэд худлаа хэлээд байх юм.
Uujgii uujgii
2020-02-03 23:06
2020 onii barimt 1nch oroogvi vniin dvn zurvvtei geed baihiin haashaa handah we
Сайн шалгах
2020-02-03 22:49
Сайн шалгах хэрэгтэй зарим дэлгүүр нэхүүлж байж өгдөг .тэр мэтийн хүмүүс л хүний авсан зүйлийн баримтыг уншуулж шуналтаж байгаа.зарим том хувийн эмнэлгүүд өаримт өгөхгүй манайх нөат төлөгч байгууллага биш гэх юм.жишээ нь монанир эмнэлэг.......
Zochin
2020-02-03 22:34
Unshaad l oilgomjtoi ymand asuudal uusgeh ymaa. Dan 1 delguuriin barimt bailaa gehed shalgaj baigaa ni 1 torliin baraanaas 1 odor olon hudaldan avalt hiisen baina uu l geed shalgaad boloo sh de. Tegsenees bainga uilchluuldeg delguurtee odor bur uilchluullee gehed l oor oor l baraa avdag biz de
Myaga
2020-02-03 22:33
Ugasa l hudaldan abalt higed uguhgui bol bi l lab nehdeggui yum uil uilee l uurdeg yum shunal uuriiguu l iddeg yum
mad
2020-02-03 22:09
ene 7 honogtoo oroosoi
ахмад настан
2020-02-03 21:33
зарим үйлчилгээний газар ахмад настан хүүхдэд нар баримт өгдөггүй юмаа...
Tenegteech
2020-02-03 20:14
Manaih l gehed barag ihenh barimt mini zahin barimt bga udur bolgon hudaldan awsan barimtuud bga tegher bas shalgahu te bainga neg delgvvreer vilchlvvldeg ailuud bas yahu shalgahu
Зочин
2020-02-03 14:18
keyboard_arrow_up