COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээд гэртээ мансууруулах бодис хадгалж байжээ

2020 оны 1 сарын 30

photos/84598856_480577852641295_3840082632461254656_n.png

ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газраас Эрүүгийн Цагдаагийн Албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран өнгөрсөн шөнө буюу 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан Б-гийн гэрт гэнэтийн үзлэг, шалгалт хийжээ.

Шалгалтын явцад түүний гэрээс 0.3 гр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан Метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хадгалаж байсныг олж илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Б нь О, Т нараас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан авсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд О, Т нарын гэрт явуулсан нэгжлэгийн үед 21 гр орчим цагаан өнгийн нунтаг бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхэд ашигладаг тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгслүүдийг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч Хар тамхитай тэмцэх газартай хамтран холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613153
0 эможи

czgvpk6q9d
2020-02-08 05:30
Зочин
2020-01-30 17:39
Зочин
2020-01-30 14:17
ZOCHIN
2020-01-30 14:16
ERUUGIIN XUULID OORCHLOLT OROO BIZ DEE. BUX NASAAR NI XORIX YALAAR
keyboard_arrow_up