COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан: Шаардлагатай бол сайжруулсан түлш түлдэг айл өрхөөр орж хоноё гэж бодож байна

2019 оны 10 сарын 17

Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт дэх Шар хадны эцэс орчимд байрладаг “Сайжруулсан түлш боловсруулах цэг”-т очиж борлуулагчидтай уулзжээ. Ингээд тэрээр тус хорооны иргэн Н.Цэнгэлийн ах, эгчийн гэрээр зочилж сайжруулсан түлшний талаарх санал, сэтгэгдлийг нь сонсчээ.

Тэрээр энэ тухайгаа “Бидний айл өрхөөр орж байгаа нь сайжруулсан түлшний хэрэглээ ямар байна, борлуулалтын цэг айл өрхүүдэд хэр ойрхон байдаг, шөнө очоод түлш авахад нээлттэй байна уу, түлш хэрэглэх зөвлөмж мэдээлэл иргэдэд хэр хүрч буй талаар санал гомдлыг нь авч, дүүрэг хорооны ажил амьдралын талаар ярилцах зорилготой юм. Шаардлагатай бол сайжруулсан түлш түлдэг айл өрхөөр орж хоноё гэж бодож байгаа. Хотын даргын хувьд зүгээр мэдээлэл сонсоод явах биш иргэдийнхээ дунд орж асуудлын шийдэл гарцаа олох нь чухал гэж бодож байна” гэжээ.

Иргэн Х.Хишигцэвэгийн “Дөл” төслийн зуух хэрэглэдэг бөгөөд “Сайжруулсан түлшний чанарын хувьд үнс нэлээд гардгийг эс тооцвол шаталт, дулааны барих чанар давгүй. 1-2 килограмм түлшээр галлахад өглөө болтол дулаанаа барьдаг. Саяхан огцом хүйтрэхэд Шар хадны эцэс түлшгүй болсон учир Цайз захаас очиж авсан” гэж гэрийн эзэгтэй хэлжээ.

Мөн “Хотын даргад хандаж хэлэхэд манай энд хог ачихгүй их уддаг. Хогны машин сардаа нэг удаа эсвэл хоёр сард нэг удаа л ирдэг. Өрхийн эмнэлэгт шээсний шинжилгээ өгөхөөр өглөө зургаан цагт очиход нэмж үзэх боломжгүй гэсэн хариу өгдөг” гэсэн байна. 

Хотын захирагч С.Амарсайхан дүүргийн болон нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга удирдлагуудыг энэ асуудалд анхаарлаа хандуулан шийдвэрлэх чиглэлийг өгөхөө дурдаад “Та бүхэн пийшингийнхээ хавхлагыг битгий хаагаарай, сайжруулсан түлш түргэн шатахгүй учраас хавхлагаа хаах шаардлагагүй” гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613102
0 эможи

keyboard_arrow_up