COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баянхангай: Монголчуудын хэт хувиа хичээсэн зан эргээд улс, үндэстэндээ аюул учруулж байна

2020 оны 1 сарын 29

Arslan.mn

-Хөл хорио гэдэг чинь хоолноос нь салгах гэж байгаа зүйл биш шүү дээ-

БНХАУ-д коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор манай улсад хөл хорио тогтоочихоод байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэд амны хаалт, цэнхэр спирт, гурил, будаа, махнаас эхлүүлээд хүнсний зүйл их хэмжээгээр худалдан авч нөөцөлж байгаа нь нөгөө талдаа хүнсний хомсдол үүсэх нөхцөл болоод байна.

Хэрвээ энэ нь цаашид даамжирвал улс орны эдийн засагт асар их хор хохирол учруулна. Хүнсний томоохон худалдааны төвүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ 1,000-3,000 төгрөгөөр огцом өсөөд байна.

“Иргэд ингэж амны хаалт, хүнсний зүйл их хэмжээгээр нөөцөлж, хомсдол үүсгэж байгаа нь гамшиг болоод хөл хорионы тухай мэдлэг дутмаг, хэтэрхий хувиа хичээсэн зантай, нийтийг хамарсан ханиадны талаар ойлголт байхгүй, мэдээлэлд шүүлтүүртэй ханддаггүйг нотолж байна” гэж гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах сургалтын чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүмүүс ярьж байна.

Х.БАЯНХАНГАЙ: МОНГОЛЧУУДЫН ХЭТ ХУВИА ХИЧЭЭСЭН ЗАН ЭРГЭЭД УЛС, ҮНДЭСТЭНДЭЭ АЮУЛ УЧРУУЛЖ БАЙНА

“Баян хүрээ” хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын төвийн захирал Х.Баянхангайтай ярилцлаа.

-Хөл хорио тогтоочихоод байгааг иргэд арай л өөрөөр хүлээж аваад байх шиг байна. Хүнсний хомсдол үүсгээд, амны хаалт ч олдохоо байлаа?

-Хүнс, амны хаалттай холбоотойгоор үүсгээд байгаа хомсдол энэ бүхэн бол иргэд өөрсдийгөө гадны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэж харж болно.

Тэрийгээ хэрэгжүүлж байгаа явц нь бусдыг хүндлээгүй, бусдыг бодоогүй тийм зүйлүүдийг хийж байна. Үүнийг мэддэг, ойлгодог ард түмэн бий. Халуун орон, Африкийн орнуудад өдөр болгон л халдварт өвчин гарч, өдөр болгон шахуу хөл хориотой байдаг газрууд.

Энэ улсуудад “Би, өөрийгөө” гэхээсээ илүүтэй “Бид, хамтдаа” гэсэн өндөр ухамсартай байдаг байхгүй юу. Манай иргэдийн энэ буруу, муйхар үйлдлийг хүчээр зогсоох ямар ч арга байдаггүй юм. Тэгэхээр энэ бүхнийг зөв ухуулан таниулах хэрэгтэй. “Сургуулиудыг амраачихлаа" гэж яриад байна. Хөл хорио юу, амралт уу гэдгийг багш нар нь сурагчдадаа хэлж өгдөггүй.

Эцэг, эхийнх нь ажилладаг байгууллага, аж ахуйн нэгж нь ажилчдадаа энэ талаар сургалт мэдээлэл өгдөггүй, томоохон зах, худалдааны төвүүдийн удирдлага, захирлууд нь түрээслэгчдэдээ энэ талаар зөв ухуулга, таниулга сургалт явуулдаггүй. Улсын онцгой комисс хуралдлаа гээд л шийдвэрээ гаргаад бүх үйл ажиллагааг нам зогсоочихдог.

Шийдвэрээ гаргасан юм бол дагалдаж сургалт, семинар, ухуулга, сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр системтэйгээр яВуулах ёстой. Монгол Улс маань бүхлээрээ энэ бодлогыг хэрэгжүүлэх туршлага байхгүй. Үүнийг бид яаж засаж залруулах вэ гэхээр, ганцхан энгийн арга байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өдөрт ядаж 30 минутыг ард иргэддээ зориулаач ээ.

Нэг хүний л ярилцлагыг гаргах биш. Ерөөсөө л “Хөл хорио тогтооно гэж юу юм”, “Бид юу хийх ёстой вэ” гэдэг хоёрхон л юмыг ярь. Хөл хорио тогтоохоор ач тус нь юу байдаг вэ гэхээр, өвчний даамжралыг нэвтрүүлэхгүй байх ёстой.

Хоёрдугаарт, хөл хорионы үед бид юу хийх вэ гэдэг дээр маскаа бөөнөөр нь худалдаж авах нь чухал байдаг юм уу гэдгийг ойлгуул. Эсвэл бид гар хөлөө сайн угаагаад айл хэсэхээ болиод, гадуур хүүхдээ дагуулж явахаа болих. Таксинд явдаг аав, ээжүүд гэртээ хариад хүүхдүүдтэйгээ тоглож байгаа. Тиймээс гараа угаах хэрэгтэй.

Хөл хорио гэдэг чинь хоолноос нь салгах гэж байгаа зүйл биш шүү дээ. Бид энэ өвчнийг тусчих юм бол харин жинхэнээсээ хоолноосоо удам угсаагаараа сална. Үүнийг мэдрүүлэх үүднээс ухамсарт нь нөлөөлөх сургалт, сурталчилгаа нэвтрүүлэхгүй болохоор ийм сөрөг үйлдлүүд гараад байна. Бид энэ алдаагаа богино хугацаанд засахгүй бол энэ нь улам бүр даамжирна шүү дээ. Энэ бол дөнгөж эхлэл нь. Нөхцөл байдал улам бүр даамжирна.

-2012 оны арванхоёрдугаар сард “Дэлхий сөнөнө” гэсэн цуурхал бол ганцхан өдөр болоод л өнгөрсөн үйл явдал. Гэтэл энэ удаагийнх нэг cap үргэлжилнэ. Одоо кг нь 1,100 төгрөг байгаа гурил сарын дараа 10 мянган төгрөг болохыг үгүйсгэх арга алга. Тэгэхээр монголчуудыг коронавирус биш хувиа хичээсэн зан л сүйдлэх нь ээ?

-Өөрөө өөрсдийгөө устгаж байна шүү дээ. Аймшигтай оюуны хомсдол, доройтлоос болж байна. Энэ байдал өөрсдийг нь алж байна. Аптек руу ороод маскыг 50, 100 ширхгээр нь бөөндөж авч байна гэдэг нь тэр хүний хувиа хичээсэн, өөрийгөө бодсон зүйл нь хэт давамгайлж байгааг харуулж байгаа юм. Тэгтэл тэр хүний ард дугаарлаж зогсоо эмгэн адилхан л үр хүүхэдтэй шүү дээ. Адилхан л ач, гучтай шүү дээ.

Ам бүлдээ тавхан ширхэг маск авах гэж дугаарлаж зогсож байхад нь урдуур нь дайраад “Ширхгийг нь 3,000 төгрөгөөр авъя” гээд үнэ цохиод авчихаж байна. Нөгөө ард нь зогсоо эмээ тэтгэврийн хамаг мөнгөө атгаад л зогсоод байДаг. Нийгэмд хүмүүсийн ухамсрын асуудал маш дорой.

Халдварт өвчний ийм тархалттай холбоотой туршлага бага. Улсаасаа авахуулаад иргэд нь туршлагагүй. Бид энэ алдаагаа маш богинохон хугацаанд засах хэрэгтэй.

21 аймаг, 300 гаруй сумтай шилэн кабелиар холбогдсон. Энэ бүхнийг ашиглаад нийгмийн хариуцлагын хүрээнд өдөрт 30-хан минутыг иргэдэд мэдээлэл өгч, ухамсарлуулахад зориулахад болно. Түүнээс ч илүү минутыг зарцуулах тусмаа сайн. Сая хүртэл би хичээл дээрээ ярьж байлаа.

Стресст ороогүй хүн “Ёоё, стресстчихлээ” гэж хэлэхэд л стресст орчихдог гэж. Бид халдварт өвчний тохиолдлыг илрүүлээгүй байж халдвартай өвчинтэй тэмцэж байна гэсээр байгаад бүгд энэ өвчнийг тусах гээд байгаа юм уу хаашаа юм. Тийм л болох гээд байна.

Монголчууд өөрсдийгөө хэт дөвийлгөж боддог, хэт хувиа хичээсэн зан нь эргээд улс, үндэстэндээ аюул учруулж байна.

-Төрийн мэргэжлийн байгууллагууд энэ бүхэнд ямар нэг тайлбар өгөхөөс цааргалж, “Дээрээс юм битгий ярь гэсэн чиглэл өгсөн” гэцгээж, нэг нэг рүү чихээд байна. Уг нь иргэддээ мэдээлэл өгч, хөл хорионы үеэр юу хийх ёстойг нь заагаад өгчихмөөр юм?

-Юуг нь нуугаад байгаа юм. Оросын сайтууд, телевизүүд нээлттэй байна. Монголын хэвлэл мэдээлэл ч нээлттэй байна. Хөл хорио гэдэг чинь онц байдал зарласан гэсэн үг биш байхгүй юу. Онц байдал зарлахад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хаадаг. Та бүхэн санаж байгаа бол 2008 оны долдугаар сарын 1-нд тэгсэн биз дээ.

Тэгэхэд онц байдал зарлаж, зөвхөн Үндэсний телевиз, радио нь ажиллаж байсан. Хөл хорио тогтоох, онц байдал зарлах хоёрынхоо ялгааг төрийн байгууллагууд нь мэдэхгүй байхад юу ярих юм бэ.

-Энэ чиглэлээр дунд сургуульд хичээл ордоггүй байх аа?

-Байхгүй. 1989 он хүртэл Иргэний хамгааллын хичээл ордог байсан юм. Хөл хорио тавина гэж юу вэ, онц байдал зарлана гэж юуг хэлдэг юм, дайны үед яах юм, газар хөдлөхөд юу хийх ёстой вэ гээд бүгдийг хичээлээр заадаг байсан. Ийм хичээл орохоо байгаад 30 жил болчихсон л доо.

-Мэргэжлийн хүний хувьд, багшийн хувьд хөл хориотой байгаа энэ үед монголчуудад хандаж юу гэж зөвлөх вэ?

-Дор бүрнээ хувийн ариун цэврээ сахь. Тэгээд л боллоо. Энэ зүгээр л ханиад шүү дээ. Булчин задрах тахал, тарваган тахал биш. Зүгээр л ханиад. Ариун цэврээ сайтар сахь. Хувийн ариун цэврээ сахихад заавал аптект бөөнөөрөө оочерлож дайрч ороод 50 ширхэг маск авах шаардлагагүй. Гэрээсээ гарахгүй бол маскаар яах гэж байгаа юм. Ажил, гэр хоёрын хооронд явдаг бол маскаа угаагаад хэрэглэж болно.

Маарль байсаар байхад маск хийгээд зүүчих л дээ. Энэ чинь ханиадны вирус шүү дээ. Африкийн эдгэшгүй аймшигтай тахал тусчихсан юм шиг л байх юм. Мэдээллээр хомс байлгах тусам хүн илүү их буруу мэдээллийг үнэн мэт хүлээж авдаг. Шүүх чадамжгүй болчихдог байхгүй юу. Шүүх сонголтгүй болчихдог.

Онц байдал зарлаагүй л бол хүн нээлттэй байгаа мэдээлэл дундаас шүүлт хийдэг. Харьцуулж уншаад “Оросын сайт худлаа бичжээ, Монголынх бас худлаа байна. CNN-ийх харин үнэн байна" гээд шүүлтүүртэй ханддаг. Тэгтэл шүүх мэдээллийг нь байхгүй болгочихвол бүр баларна.

Оросын нэг сайтад нэг юм биччихвэл тэрийг ямар ч сонголтгүй шууд тавих нь байна. Тэгэхээр мэргэжлийн байгууллага, хүмүүс нь мэргэжлийнхээ дагуу иргэдийнхээ тархинд л юм хийх хэрэгтэй л дээ. Үүнийг даруй хийхгүй бол юмны үнэ тэнгэрт хадаж, юун Цагаан cap манатай болно.

-Хүмүүс шуудайтай гурил үүрээд л гүйлдээд байна?

-Зүгээр л ханиад шүү дээ. Ханиадны вирус гэдгийг ойлго. Хувийн ариун цэврээ сах^. Угаасаа энэ долоо хоногт хүйтэрнэ. Хүйтрээд ирэхээр ханиадны вирусүүд чинь хүйтэнд тэсвэргүйг ард түмэн мэднэ. “Хүйтрээсэй, ханиад хүрсэн хүүхдүүд минь эдгээсэй” гэж ярьдаг биз дээ. Тэгэхээр халуун, дулаан орны өвчин тэндээ л үлдэнэ.

Тэр вирус Сибирийн энэ хүйтэн агаар руу орж ирэхгүй. Хил дамжаад ганц хоёр хүнд халдлаа ч хүйтэнд устаад алга болчихно. Энэ чинь эдгэхгүй биш, эдгэдэг өвчин.

С.АЛТАНГЭРЭЛ: ХҮНСНИЙ ХОМСДОЛ ҮҮСГЭЖ БАЙГАА НЬ МОНГОЛ ХҮНИЙ Л ЗАНТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хиймэл нуур" ХХК-ийн захирал, экологич С.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Иргэд хоол хүнс нөөцөлж, эмийн сангуудад маск дуусчихаад байна. Энэ бүхнийг та мэргэжлийн хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Эрүүл мэнд талаасаа харвал үнэндээ энэ бол гамшгаас ч илүү юм л даа. Дэлхийг хамарсан юм болж байгаа учир ергөн хүрээний асуудал. Хэрвээ өвчинг газар авхуулбал гамшиг байтугай л юм болно л доо.

-Хөл хорионы үед иргэд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ. Их хэмжээгээр хүнс нөөцлөх хэрэгтэй юү?

-Өмнө нь дэлгэрсэн САРС, H1N1 вирусийн дэргэд энэ вирусийн ерөндөг хараахан гараагүй байна. Тэгэхээр аюултай. Хүмүүс энэ үед юу хийх вэ гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар яваад байгаа “Амны хаалт зүүх, дархлаагаа сайжруулах, олон нийтийн газраар явахгүй байх” зэрэг арга хэмжээг авч байж л урьдчилан сэргийлнэ.

Ингэж л урьдчилан сэргийлнэ. Хэрвээ энэ байдал цаашид даамжирвал хүнсний хомсдол үүснэ. Энэ бүгд бол монгол хүний л зантай холбоотой. Монголчууд дэлхийн I, II дайныг биеэрээ үзээгүй ард түмэн.

Гэтэл Япон, Вьетнам зэрэг дайныг биеэр үзсэн орнууд мөн өндөр хөгжилтэй орнуудын иргэд хөл хорионы үеэр арай л өөр хандлагатай байгаа нь анзаарагддаг.

-2012 оны арванхоёрдугаар сард монголчууд яг энэ зангаа бие биедээ гаргацгаасан шүү дээ?

-Харин тэгсэн шүү дээ. Лаа, шүдэнз худалдаж аваад уул хад руу явцгаагаад гэр барьж хоноцгоосон. Маск дуусчихаад байгаа нь монголчуудын амин хувиа хичээсэн сэтгэхүйтэй л холбоотой.

-Монголчууд гамшигт хэзээд бэлэн биш. Гамшиг, онц байдал, хөл хорио гэхээр бүгд айдаг. Энэ бол энэ талаар мэдлэггүйн шинж биз?

-Сэтгэлзүйн хувьд бэлэн биш. Тийм ойлголт бага. Энэ өндөр барилгууд долоо, найман баллын газар хөдлөлтөд л нурна гэдгийг мэддэггүй. Биеэр үзэж байж л ой тойндоо шингээж авах гээд байдаг. Муу ёрлож байгаа ч юм биш. Эрсдэлээс сэргийлэх тухай мэддэггүй. Тэр талын ойлголт дутуу. Тэр талаар мэддэг, урьдчилан сэргийлж ойлгодог хүмүүс ганц нэг байна.

-Гэтэл Хятадын Ухань хотод хүнсний хомсдол үүсээгүй, иргэд нь шаардлагатай хүнсээ цуглуулчихаад л гэртээ байцгаагаад байгаа юм билээ?

-Нөгөө талд нь бизнесийн ашиг харж байгаа хүмүүс байна. Энэ вирусийн талаар мэдээлэл бас дутмаг байна. Энэ вирусийн тархац нь тодорхойгүй байна. Ийм тохиолдолд бидний зүгээс хийх зүйл бол ерөөсөө дархлаагаа сайжруулах, дор бүрнээ амны хаалт зүүх, олон нийтийн газраар явахгүй байх зэргээр хувь хүн талаасаа авч болох бүх л арга хэмжээг авч байж тэр вирусээс урьдчилан сэргийлнэ гэж үзээд байгаа юм л даа.

Мэдээлэл нь түүхий байна. Өвчний нууц үе нь 14 хоног гэж байгаа. Бас л эрсдэл байна л даа. Ийм байхад оновчтой хариулт өгөх хэцүү.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613089
0 эможи

Зочин
2020-01-29 22:58
Зочин
2020-01-29 14:07
уншигч
2020-01-29 12:25
энэ масk гурил будааг авч байгаа ни хомсдол үүсгэх нэг үзүүлэлт боловч бас нөгөө утгаараа бол өвчин энээ тэрээ гээд хэцүү үе ирвэл идэж уух юмаа боломжоороо аваад гадуур явахгүй гэртээ хэд хоног байх уридчилан сэргийлсэн төдий л зүйл шүү дээ.хөл хорио тогтоочихсон байхад юм идэх хэрэтэй болно.тэгээд тэр үед идэх уух юмаа авах гээд гүйгээд байх хэцүү л санагдсан юм түүнээс биш хомсдолд оруулах ямар ч санаа байхгүй шүү
keyboard_arrow_up