COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цагаан сарыг ТЭМДЭГЛЭХГҮЙ ӨНЖЬЕ

2020 оны 1 сарын 29

Arslan.mn

Дуулиан шуугиан дагуулсан коронавирусээс дэлхий нийт ихэд айн түгшицгээж байна. Арга ч үгүй юм. Хурдан тархаж, олон улс орныг хамарч буй энэ вирусийн өвчлөлөөр олон хүн хорвоогоос халилаа. Яах ийхийн зуургүй үхэлд хүргэж буй болохоор айхгүй байхын аргагүй. Ази тивд, хоёр том хөршийн дунд, их замын хөл газар оршдог Монгол Улсын иргэд ч тайван суухын арга алга. Ядахдаа энэ өвөл хэд хэдэн төрлийн вирусээр тархсан ханиаданд хүүхэд хөгшид төдийгүй залуус хүртэл “дарлуулж” бүгшүүлэн ханиалгасаар хавартай золгох нь. Өвлийн энэ ханиад, дэлхий нийтийг цочроож буй коронавирусээс хамгаалах үүднээс сургууль хичээл хааж, олныг хамруулсан ажил зохион байгуулахыг хориглоод байгаа билээ.

Амны хаалт хэрэглэх, гараа савандаж сайтар угаах, дархлаагаа дэмжих, олны хөлийн газар хүүхэд шуухдаа зорчуулахгүй байх гээд хэрэг болох, ойр зуурын зөвлөгөө, заавар зөвлөмж тараасаар л байна. Ийм анхааруулга, санамжийг хэнэггүй монголчууд хэр хэрэгжүүлж байгаа бол. Гадуур гарахад амны хаалтгүй, олны газраар хүүхэд шуухадтайгаа сэлгүүцэж яваа хүнтэй олонтаа таарах юм. Томоохон зах, дэлгүүрүүд ер юу ч болоогүй мэт хэвийн ажиллаж байна. Гэтэл нөгөө аюулт вирусийн сураг чимээ улам ойртоод л аюулын харанга дэлдсээр байна.

Нэгэнт оюутан сурагчдыг амрааж, нийтийг хамарсан томоохон арга хэмжээг хориглосон ийм үед Цагаан сарыг ч тэмдэглэхгүй, өнжье. Бид битүүний бөхийн барилдаан үзэхээр Бөхийн өргөөнд хөл тавих газаргүй болтлоо шахцалдан суух уу. Уламжлалт Цагаан сарын баяраар золгохоор олноороо айл хэсэх, гар барих, бас биенээ үнсэх зэргээр ёстой л холион бантан болж, энгийн ханиаднаас эхлээд юу ч тарааж болно.

Нэгэнт сургууль, цэцэрлэг хааж, олны хөл хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр гарсан болохоор гуравдугаар сарын 2-ноос наана уламжлалт баяраа ч тэмдэглэх аргагүй болж байна.

Иймд өөр арга олъё. Гэр гэртээ цомхон тэмдэглэж болох юм. Золгох хүмүүстэйгээ хэзээ ч уулзаж, мэнд мэдэж болдог уламжлал бий шүү дээ. Ер нь байдал улам бүр хурцдаж, биднийг түгшээх хэмжээнд хүрч буй тул Цагаан сарыг тэмдэгдэхгүй өнжих нь амь насанд өлзийтэй байх болно.

Н.Бөхдамбий

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
613083
40 эможи

gpsdf17gtt
2020-02-08 05:30
Зочин
2020-02-03 02:48
Цагаан сарыг энэ жилдээ өнжсөн зөв.Дэмжиж бна.
Зочин
2020-02-02 20:53
ulamjlalt saihan bayraa temdeglehgui bn gej bhgui ee jilde negl uda zaw gargaj buurluddaa mendeldeg shuudee
Zozin
2020-02-01 13:01
Ail heseh n tuilin byryy manaihn gytlaa ch tailahgui garaa ch ygaahgyi deed zergiun zzbaan unjij uursniguu bodoh n tyn zubuu
Зочин
2020-01-31 19:59
Гэр бүлийн хүрээнд гэдэг ойлголт буруу хийхгүйл байвал зөв.
Zochin
2020-01-31 13:53
Manj nar tevd lam nar mongoliin tsagaan sariig havriin tarchig tsagt hiideg bolgoson shiniin begen yamar edriig ch medehgui baij sotsializmiin yed hiideggui bolson Ardchilliin ued zarim ni er tabin tamsaglan hiiseer eedlwv uu eersdiigee har bayachuul ni tansaglaad yaduu ni chiregdeed erend barigdsan evchind bervwgdsen uls bolov Eedlwvek eedkeh l bolloo getel uruudsaar er tatvartaa barigdan taltsan hereldeed hegshdee uiluulaad huuhdee yalgavarlaal butej bna uu buruu zamaar yavsan busuu medregdehgui bna uu
Булган
2020-01-30 13:44
Яахав гэр гэртээн л тэмдэглэё өргөн дэлгэр тэмдэглэж олон газраар холхиж болохгүы шү.
Вирус
2020-01-30 11:12
Одоо тархаад байгаа ханиаданд дарлуулаад хэцүү байна шүү.яаж буузаа чимхэж ууцаа чанаж зочидод үйлчилнээ л гэж бодогдох юм.хажууд байгаа настанаа харахаар тэр бодол сарниад байнаа хө.
Zochin
2020-01-30 11:11
Zah hudaldaani tovuudig haaval orgon heregleeni baraa mah gurilin une tengert hadna.
Зочин
2020-01-30 09:32
demjij bn ene aimshigtai ued yun bayar we
Заяа
2020-01-30 01:21
Нэг удаапаа өнжөөд дараа урин дулаан болоход золгосон ч оройтохгүй. Бид 3хан саяуулаа. Амь нас эрүүл мэндээ юун түрүзнд тавих нь зөв өө.
Tuyatsetseg
2020-01-30 00:36
Neg jil onjii vnheerin saihan sanaa bna.
Болор
2020-01-29 21:42
Хурдан эртхэн шийдвэрээ гаргамаар байна хүмүүс ч гэсэн аэилаа цэгцэлмээр бна хийхгүй бхйсан нь дээр дээ
Алимашка
2020-01-29 18:59
Онц аюултай халдварт өвчин тархах магадлалтай энэ цаг үед Цагаан сараа зөвхөн гэр бүл дотроо халуун ам бүлээрээ золголтоо хийх нь зөв байхоо.
Zochin
2020-01-29 17:27
Tsagaan sar temdeglelgvi yadgiin yamar muuhai yum sedeel baidag bolchihsiin be mongolchuud neg l mongolchuudiig huumorigvi doroi bailgah sanaa uwurliid baigaan bishvv
зочин
2020-01-29 16:07
гадуур хэсэхийг хориглох хэрэгтэй гэр дотроо л тэмдэглэцгээе
Зочин
2020-01-29 15:57
Айл хунар хэсэхгүй гэр гэртээ л шинэлцгээe.
Юуна
2020-01-29 15:21
Өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй нэг л их уриалсан хүмүүс бхийн. Саяын хүнс нөөцөлдөг шиг бодитоор хий Хэ
Demjij bn
2020-01-29 15:03
Neg heseg ni tetegveriin zeel avch hiij bga shde naadam shine jil mart8 tseregiin bayaraar l but avch baival yamar vee nuhud uu ? Neg bol ger gertee tsomhon temdeglej hevshie
Зочин
2020-01-29 14:06
zochin
2020-01-29 13:48
Зөвхөн гэртээ тэмдэглэе. Монголчууд уламжлалт баяраа гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэх нь зөв. Айл ах дүү нартаа ордгийг болиулъя. Бид ардах сөрөг үр дагаварыг дийлэхгүй шүү. Энэ бол хүн бүхэнд хамаатай, онцгой анхаараарай...
Иргэн
2020-01-29 13:03
Гэр гэртээ тэмдэглэх нь зөв. Дараа нь дулаарахаар зайлшгүй шаардлагатай хөгшчүүлтэйгээ золгож хүндэтгэл үзүүлж болно. Ер нь тэгээд баяр тэмдэглэх бол амь биш заяа биш тэвчиж болно. Э/З-ийн хувьд ч хэмнэлттэй! Цөөхөн бууз хийгээд идээ будаагаа цомхон бэлдэх хэрэгтэй.
Mend
2020-01-29 12:45
Цагаан сарыг тэмдэглэлгүй яахав Тэр хэсэхийг хязгаарлах нь зөв
Иргэн
2020-01-29 11:39
Албан газруудын золголтыг ер нь бүр болиулах хэрэгтэй.
Зочин
2020-01-29 11:38
Сүсгээрээ гэр гэртээ тэмдэглэж ээж аавдаа үнсүүлэхгүй бол болохгүй байхаа. нийтээр хавтгайрсан айл хэсэлт, албан байгууллагын золголт нэртэй улс төрчидийн шоуг л хорих хэрэгтэй
Bat
2020-01-29 11:19
Mongolcguud bid tsoohvvlee ene birusiintarhalt setgel tvgsheej bna tsagaan sar temdeglehgvi gaduur hesehgvi gertee darhlaagaa demjeed baitsgaaya
Zochin
2020-01-29 11:04
Temdeglewel ail hesehgvi bna gej baihgvil dee nastai hvmvs deeree ochij zolgno bizdee yrni bol ail hesehgvi bna gedeg bol hudlaa shv
Зочин
2020-01-29 10:08
Цагаан сараа тэмдэглэнээ. Айл хэсэхийг л хориглох хэрэгтэй.
Зочин
2020-01-29 10:03
Айл хэсэхгүй байхад л болно шүү дээ. Цагаан сараа гэр гэртээ тэмдэглэж бололгүй яахав.
keyboard_arrow_up