COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШШГЕГ-аас Албадан дуудлага худалдаа зохион байгуулав

админ
2020 оны 1 сарын 28

Шүүхийн шийдвэрийг үндэслэн төлбөр төлөгчийн өмчлөл, эзэмшлийн болон  зээлийн үүрэгт барьцаалсан хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу худалдан борлуулах үйл ажиллагааг хэрэгүүлж байна. Энэ хүрээнд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албадан дуудлага худалдаа зохион байгуулж 67.0-164.0 сая төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнэ өссөн байна

    Албадан дуудлага худалдаагаар Сүхбаатар дүүрэгт байрлах 130.6 м.кв талбайтай үйлчилгээ, оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 672.4 сая төгрөг төгрөгөөр үнэлэгдэж, хоёр дахь албадан дуудлага худалдааны өсгөн дуудах доод үнийг 336.2 сая төгрөгөөр тогтоогдсноос дуудлага худалдааны ялагчаас доод үнийг 164.0 сая төгрөгөөр өсгөн дуудаж, 500.2 сая төгрөгийн үнийн саналаар худалдан борлуулжээ.

    Мөн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах  147.5 м.кв талбайтай 5 өрөө орон сууц 266.6 сая төгрөгөөр үнэлэгдэж, хоёр дахь албадан дуудлага худалдааны өсгөн дуудах доод үнэ 133.3 сая төгрөгөөр тогтоогдсноос ялагч доод үнийг 67.2 сая төгрөгөөр өсгөж, 200.5 сая төгрөгийн үнийн саналаар хөрөнгийг худалдан авах эрх нь үүсчээ.

        Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад худалдан борлуулагдах үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг өдөр тутмын сонинд нийтүүлдэг байна. Уг дуудлага худалдаанд иргэн, хуулийн этгээд нээлттэй оролцох боломжтой байдаг байна.

            Албадан дуудлага худалдааг сар бүр зарлаж, дунджаар 1-10 хүртэлх үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж орлогыг төлбөрт тооцдог аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613060
0 эможи

f4mjpd5wd4
2020-02-08 05:29
Зочин
2020-01-28 22:06
Хмм
2020-01-28 17:50
Ямар эргүү пизданууд нь хүний зовлон дээр дөрөөлөөд ашиг шаах гээд явдаг хужаагын шээснүүд байнаа вээ.
Зочин
2020-01-28 16:22
keyboard_arrow_up