COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Орхон, Дорноговь, Өмнөговь аймаг тэргүүлж байна

2020 оны 1 сарын 27

Дорноговь аймаг улсын хэмжээнд 2019 онд хамгийн өндөр оноо авч, эрэмбээ ахиулжээ

Аймгуудын өрсөлдөх чадвар яагаад чухал вэ. Энэ асуултад ХБНГУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн захирал, доктор Карин Райнпрехт “Сайн засаглал болон бизнесийн таатай орчин аймгуудад эдийн засгийн боломжууд мөн ажлын байрыг бий болгодог учраас өрсөлдөх чадвар чухал. Энэ нь орон нутгийн залуучуудад эдийн засгийн эерэг төсөөлөл, хөдөлмөр эрхлэгчдэд тогтвортой орлого, өндөр настнуудад эдийн засгийн баталгаа болж өгдөг” хэмээн хариулжээ.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос хойш найм дахь жилдээ тодорхойлон гаргасан билээ. Тус судалгаагаар Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн түвшнийг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлж аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тогтоож, өрсөлдөх чадварын боломж, чадавхыг үнэлдэг.

Аймаг, орон нутагтаа ажилгүйдлийг бууруулж, дэд бүтцийн бүтээн байгуулалт нэмэгдүүлж, ард иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлж аймгийн өнгө төрх нь өдрөөс өдөрт дэвжин дээшилсэн аймгууд дээгүүр эрэмбэлэгдэнэ. Харин эсрэгээрээ ажилгүйдэл хөдөлмөр эрхлэлтийн түвшнээ дордуулж, бизнесийн орчноо сайжруулж чадаагүй аймгууд сүүл мушгина.

Аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн үр ашиг, Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлэгт багтах 180 шалгуур үзүүлэлтийг ашиглажээ. Аймгуудыг өрсөлдөх чадвар хамгийн ихтэйгээс бага хүртэл 1-21 хүртэл жагсаан бичсэн байх бөгөөд нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй аймаг өрсөлдөх чадвар хамгийн сайн гэсэн үг. “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2019” судалгаагаар Орхон аймаг нэгдүгээрт эрэмбэлэгдсэн.

Тухайн аймгийн өрсөлдөх чадварын 100 оноогоо үнэлнэ. Ингэхдээ өрсөлдөх чадвар харьцангуй хамгийн сайн аймгийг 100 оноотой хэмжиж үзээд бусад аймгуудыг харьцуулдаг байна. Энэ жилийн судалгааны үр дүнг нэгтгэн харвал Монгол Улсын 21 аймгийн найман аймаг нь өрсөлдөх чадвараа сайжруулсан байна. Энэ жилийн тайлангаар өрсөлдөх чадвар сайтай эхний гурван аймгаар Орхон, Өмнөговь, Дорноговь аймаг эрэмбэлэгджээ. Онцлох өөрчлөлтүүдээс дурдвал Дорноговь, Өмнөговь аймгууд оноогоо  10 болон гурваар тус тус нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа дээшлүүлж чаджээ.

Дорноговь аймгийн хувьд 2017 онд өрсөлдөх чадварын үнэлгээ нь 72.0 хувьтай байсан бол 2018 онд 84.0 хувь болон өсөж, дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж байв. Харин 2019 оны судалгаагаар 94.53 хувь болж өрсөлдөх чадварын оноогоо 10-аар нэмэгдүүлж дахин нэг байр ахиж гуравт эрэмбэлэгджээ. Ингэснээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд өрсөлдөх чадварын суурь үзүүлэлтээ хамгийн хурдан сайжруулсан аймгаар тус аймаг тодорч байна.

2019 онд өрсөлдөх чадвар сайжирсан аймгууд:

Дорноговь аймагт бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгүүд сайжирсан байна. Мөн худалдааны салбарын борлуулалт нэмэгдсэн, чанаргүй зээлийн үлдэгдэл буурсан, тохижилтын ажлууд хийгдсэн, гэмт хэрэг буурсан, түгээлтийн сүлжээ сайжирсан байна.                                            
Аймаг орон нутагт ажлын байруудыг олноор бий болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл, хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэхгүй бол Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас харахад 2030 он гэхэд Монгол Улсын нийт хүн амын 53 хувь нь, 2045 он гэхэд 57 хувь нь Улаанбаатар хотод амьдрахаар байгааг “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2019” судалгаанд дурджээ. Иймд аймгууд өрсөлдөх чадвараа дээшлүүлж, ажлын байраа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг судалгаа харуулж байна.

Г.Сүрэн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613016
0 эможи

jgbyrak4a7
2020-02-08 05:29
Зочин
2020-01-27 23:45
Зочин
2020-01-27 19:47
ЦЭДЭН
2020-01-27 18:44
ГАЗАР ШОРООГОО ХЭН САЙН УХАА ВЭ ? ГЭСЭН УРАЛДААН БОЛЖЭЭ
keyboard_arrow_up