COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Угаарын хий мэдрэгч суурилуулах ажлын гүйцэтгэл 93.6 хувьтай байна

2020 оны 1 сарын 27

70 мянган угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд нийлүүлж байна

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар болон цаг үеийн бусад асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.

 

"Угаарын хийн хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлагыг 36 өрх өгсөн"

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 46,828 айл өрхөд угаарын хий мэдрэгчийг суурилуулж ажлын гүйцэтгэл 93.6 хувьтай байна. Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийн хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлагыг 36 өрх өгч, эмнэлгийн тулсамж үйлчилгээ авсан” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Мэргэжлийн хяналтынхан автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад ажиллаж өнгөрсөн амралтын өдрүүдэд 2,229 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж ажиллалаа. Иргэдийн зүгээс түүхий нүүрстэй холбоотой гомдол ирүүлээгүй. Гэхдээ түүхий нүүрсийг тээвэрлэн оруулж ирэх асуудал тасрахгүй байна” хэмээв.

"Агаарын чанарын хувьд өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад PM10 37 хувиар, PM2.5 47 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан" талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал онцлов.

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 2 хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг хотын Захирагч С.Амарсайхан гаргасан.

Уг шийдвэрийн хүрээнд холбогдох албаныхан нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон үед хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хараа хяналтаа сайжруулахыг албаныхан санууллаа.

Мөн иргэдийг шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраас зорчихгүй байж, амны хаалт зүүж, гараа тогтмол  угаах зэргээр хувийн ариун цэврийг сайтар хангаж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн хүмүүс сэрэмжлүүллээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613000
0 эможи

20nmwqwfs2
2020-02-08 05:29
Зочин
2020-01-27 23:43
Зочин
2020-01-27 14:35
keyboard_arrow_up