COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Спорт, урлаг, сургалтын бүх арга хэмжээг 2020.03.02 хүртэл ХОРИГЛОЛОО

2020 оны 1 сарын 26

Arslan.mn

Өнөөдөр /2020.01.26/ шуурхай зарлан хуралдуулсан Засгийн газрын Ээлжит бус хуралдаанаас 2020 оны гуравдугаарс сарын 2-ныг хүртэлх хугацаанд спортын тэмцээн, уралдаан, урлаг соёлын тоглолт, олон нийтийг хамарсан арга хэмжээ, дугуйлан, секц, сургалт, зөвлөгөөн зохион байгуулахыг хориглолоо. 

Коронавирусийн халдвараас сэргийлэх, урьдчилан сэргийлэх тухайд үргэлжлүүлэн авах зарим арга хэмжээний хүрээнд мөн дараах шийдвэрүүд гарчээ.



ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААС ГАРГАСАН ШИЙДВЭРҮҮД
 

  • Шинэ төрлийн коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа машинд шаардагдах 9.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц санаас гаргахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа. 
     
  • Тогтоолын хавсралтад заасан хөрөнгөөр шаардагдах эм, тоног төхөөрөмж, бараа материалыг яаралтай шууд гэрээгээр худалдан авах, тараах ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгахаар хэлэлцэж байна.
     
  • Боловсролын сургалтын байгууллагын хичээлийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоосонтой холбоотойгоор ЕБС-иуд, их дээд сургуулиуд, МСҮТ, цэцэрлэг, "Найрамдал" зуслангийн сургалтын үйл ажиллагааг нийтэд нь хамруулж, 2020.03.02 хүртэл сургалтын үйл ажиллагааг нь хаалаа. Ингэснээр одоо амарч байгаа Их, дээд сургууль, МСҮТ-үүд үргэлжлүүлэн амарч, гуравдугаар сарын 2-нд хичээл орох болж байна. 
     
  • Засгийн газраас БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтууд, хил орчмын дэглэмийг өндөржүүлэхийг 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэнд даалгав. Ингэхдээ хилийн боомтоор явганаар болон автомашинаар нэвтрэхэд хязгаарлалт тогтоох ба галт тэрэг, нисэх онгоцоор нэвтрэх нь хамааралгүй болохыг Шадар сайд тодотгов. 
     
  • Цахим болон теле хичээл зохион байгуулах арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгав.
     
  • Ухань хотод байгаа тус хотод сурдаг 31 оюутныг даруй эх орондоо авчрах асуудлаар сайд нарт үүрэг болгов. Оюутнуудыг онгоцоор авчрахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэхдээ Хятадын талтай эхлээд ярилцаж, санал солилцоно. Оюутнуудыг эх орондоо хурдан хугацаанд авчрах асуудалд онцгой анхаарна. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
5
yay an post
1
sad an post
8
ouch an post
2
confuse an post
2
angry an post
9
612990
61 эможи

j3rhbnp2ew
2020-02-08 05:29
Зочин
2020-01-27 11:44
Цагаан сарыг хориглоё оо
зочин
2020-01-26 22:27
Цагаан сарыг ч гэсэн хорих хэрэгтэй. Ц.сараар ёстой балрана шүү. Захуудыг яаралтай хаах хэрэгтэй бна
Зочин
2020-01-26 18:08
togloomiin gazaruud exnii eeljind xaalgaa bari
Д.Ганчулуун
2020-01-26 17:56
Хятадаас ирж буй бүх л чиглэлийн тээврийн хэрэгсэлийг зогсоох хэрэгтэй
Зочин
2020-01-26 14:23
keyboard_arrow_up