COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

15162 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлээд байна

2020 оны 1 сарын 26

Arslan.mn

Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 41.900 орчим албан тушаалтнаас 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн байдлаар 15.162  мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлжээ. Энэ нь мэдүүлэг гаргах үйл явц 36,2 хувьтай байна гэсэн үг юм. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Дорнод болон Завхан аймгийн ЗДТГ, ИТХ  зэрэг  байгууллагууд 50-иас дээш хувьтай байна.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн 2, агентлагийн дарга 5, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 3, бусад 3,  нийт 13 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь хамгийн бага үзүүлэлт бөгөөд 4,3 хувьтай байна.

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа тул хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612984
0 эможи

s3hiiws8iz
2020-02-08 05:29
Зочин
2020-01-26 13:07
keyboard_arrow_up