COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Гуравдугаар сарын 2-ныг хүртэл бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо

2020 оны 1 сарын 24

Arslan.mn

Улсын Онцгой комиссоос энэ сарын 26-аас эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргажээ.

Энэ талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй байгаа үед коронавирусийн халдвар орж ирвэл хүүхдээр тогтохгүй хүн амын хувьд эрсдэлтэй гэж үзсэн учраас тус асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр боллоо" гэв.

Энэхүү шийдвэрийг сургуулийн өмчийн хэлбэр үл харгалзан ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэг дагаж мөрдөнө.

Сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр өмчийн хэлбэр үл харгалзахгүй ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгт хамаарах бөгөөд МСҮТ, их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоохгүй, хэвийн үргэлжлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
1
612964
12 эможи

r0q2440r5q
2020-02-08 05:28
Зочин
2020-01-24 20:10
Зочин
2020-01-24 18:57
keyboard_arrow_up