COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Тендерийн ажил олж өгнө хэмээн мөнгө залилжээ

2020 оны 1 сарын 24

Arslan.mn

Залилах гэмт хэрэг жил бүр өсч, иргэд, байгууллагын өмчлөх эрх, эдийн засагт шууд хор уршиг учруулж, хохирол нь улам нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн нөхцөлд байдалд сөргөөр нөлөөлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Залилагч этгээд иргэд, байгууллагын хэрэгцээ, шаардлагад нь тулгуурлан итгэл үнэмшил төрүүлэн дээрх төрлийн гэмт хэргийг олон аргаар үйлдэж байна. Тухайлбал, “Өдөр тутмын сонинд нийтэлсэн төрийн байгууллагаас зохион байгуулж буй нээлттэй тендерийн зарыг ашиглан иргэдийн мэдээлэл дутмаг байдлыг ашиглан төрийн өндөр албан тушаалтны нэрийг барьж, “Яам, газар агентлагт ажилладаг танилтай. Тендерийн ажил олж өгнө” гэх мэтээр ярьж урьдчилгаа мөнгө, тендерийн баталгааны мөнгө хэрэгтэй нэхэж, бэлэн мөнгө болон бусдын данс ашиглан мөнгө авч залилсан хэрэг ихээр гарч байгаа аж.

Иймд иргэд аж ахуй нэгж байгууллагууд тендертэй холбоотой асуудлыг тухайн төрийн байгууллагад хандаж бодит эх сурвалжаас мэдээлэл авснаар залилах гэмт хэргийн хохирогч болгохоос урьдчилан сэргийлэх юм.

Ташрамд дуулгахад, Залилах төрлийн хэрэг жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд 2017 онд 2996, 2018 онд 5372, 2019 онд 7821 болж өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Монголбанк, Монголын банкуудын холбоо хамтран “Ятгах тусам нягтал” урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Эх сурвалж: mnb.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612961
0 эможи

f0bu4n26ox
2020-02-08 05:28
Зочин
2020-01-24 20:10
Зочин
2020-01-24 17:04
keyboard_arrow_up