COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эхнэрээ хөнөөсөн этгээдэд 17 жилийн хорих ял оноожээ

2020 оны 1 сарын 24

Arslan.mn

2019 оны есдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ө-г санаатайгаар амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэг гарч олныг цочирдуулж байсан юм.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ оны 1 дүгээр сарын 14-ний өдөр шүүхээр хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн Б өмнө нь эхнэрээ 2 удаа зодож Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдэж байсан бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ мөн эхнэрээ зодсон асуудлаар Зөрчлийн хэрэгт шалгагдаж байсан болох нь тогтоогдсон байна.

Иймд тус дүүргийн прокурорын газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн хэргийн судалгаа гарган, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, дүүргийн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн мөрдөгч нартай хамтарсан уулзалт, зөвлөгөөн зохион байгуулжээ.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх  чиглэлээр дүүргийн бүх хороодод мэдэгдэл бичиж, үр дүнтэй нь танилцах ажлыг хийсэн байна.      

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн прокурорын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
2
612946
6 эможи

7479mpvomp
2020-02-08 05:29
zochin
2020-01-26 12:01
arai arai baga bna
Иргэн
2020-01-24 21:43
Хүний амь 17 хон жилийн хорих ялтай гэхээр үнэхээр харамсалтай бна. Өөр оронд арай өөрөөр шийдэх байхдаа. Хүнд мөнгө өгчихөөд авна гэж очиход чамайг алаад 15 жилийн ялаа эдлээд залуугаараа гараад ирнэ гэж занал хийх нь тэр алуучины зөв бна. Аймааар нийгэмд амьдарч байгаадаа гутарч бна.
Зочин
2020-01-24 13:57
Зочин
2020-01-24 13:48
keyboard_arrow_up