COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ: Шаардлага хангаагүй лабораториудын санхүүжилтийг зогсоожээ

2020 оны 1 сарын 24

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын газар /ЭМДЕГ/-аас Эрүүл мэндийн даатгалаар В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийх гэрээ байгуулсан лабораториудад хийсэн хяналт шалгалтын талаар танилцууллаа.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитын В, С вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийж байсан лабораториудад өнгөрсөн онд шалгалт хийжээ. Энэхүү үнэлгээгээр хепатитын В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийж байсан 28 лабораториас 15 нь чанарын шаардлага хангаагүй болохыг тогтоосон байна. 

ЭМДЕГ-ын Тамгын газрын дарга Г.Энхбаяр ярихдаа, “ЭМДЕГ-ын даргын тушаалаар энэхүү үнэлгээний дүгнэлтэд үндэслэн 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, санхүүжилтийг нь зогсоосон. Мөн “Хаппи вератис” лабораторид 876 сая, “Итгэл” 280 орчим сая, “Ай Ти” лабораторид 500 сая төгрөгийн акт тавьсан. Лабораториуд улсын байцаагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн шүүхэд хандсан. ЭМДЕГ ч мөн энэ асуудлаар шүүхэд хандсан. Ингээд иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан хянагдаж байна. Бусад 15 лабораторид улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. Өнгөрсөн хугацаанд манай байгууллага лабораториудтай хамтран ажилласны хүчинд лабораториуд алдаа зөрчлөө арилгасан гэж үзэж болно. Албан шаардлага биелүүлж буй лабораториудын эрхийг эхнээс нь сэргээж, түдгэлзсэн байсан даатгалын гэрээг буцаан сэргээж санхүүжилтийг нь хэвийн үргэлжлүүлж байна.

“Хаппи веритас”  лаборатори манай байгууллагаас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн. Тус лаборатори АНУ-д үйлдвэрлэсэн бүрэн автомат төхөөрөмжөөр иргэдэд оношилгоо шинжилгээ хийх хүсэлтээ ирүүлсэн. Хяналт шалгалтын явцад бүрэн автомат төхөөрөмжөөр иргэдэд үйлчлээгүй байж ЭМДС-гаас санхүүжилтээ авахдаа бүрэн автомат төхөөрөмжөөр оношилгоо хийсэн мэтээр мөнгөө нэхэмжилж санхүүжилтээ авч байсан нь илэрсэн. Ингэхдээ нэлээн олон даатгуулагчийн  шинжилгээг  хагас автомат төхөөрөмжөөр хийж байсныг тогтоосон. ЭМДС-гаас нийт 8715 даатгуулагчийн 876 сая 760 мянган төгрөгийн зардал нэхэмжилж авсан нь тогтоогдсон. Харин  “Ай Ти” лабораторийн хувьд мэргэшсэн хүний нөөцгүй,  их эмчгүй байсан гэх ноцтой зөрчил илэрсэн. Энэхүү үндэслэлээр улсын байцаагчийн акт тавигдсан” гэв.

ЭМДЕГ цаашид хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар эрүүл мэндийн байгууллагад шаардлага тавьж ажиллахаа 2020 оны төлөвлөгөөндөө тусгасан гэдгийг энэ үеэр онцлов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612926
0 эможи

kpdrccg8gs
2020-02-08 05:29
Gorgeous porn videos in hd quality - https://x-movies.net/sex-video/monster-in-my-pussy/
Зочин
2020-01-24 13:45
Zochin
2020-01-24 12:12
Ene ch arai dendene ee.
Зочин
2020-01-24 11:50
ИРГЭН
2020-01-24 11:02
ЭМЯ-ЫГ ШҮҮХЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.ИРГЭДИЙГ АЛЖ БАЙНА.МӨН ШИНЖИЛГЭЭНИЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХДАА ХУУРАМЧ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ НУУН ӨӨР ЛАБОРАТОРТОЙ ХУЙВАЛДАН ХУУРАН МЭХЛЭХ ЗАМААР УЛСААС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ АТГ ШАЛГАХГҮЙ БОЛ ГАЗАР АВЧ ИРГЭД ЭРҮҮЛ МЭНД АМЬ НАСААРАА ХОХИРСООР БАЙХ НЬ.
зочин
2020-01-24 10:21
Тэр газар нь шаардлага хангаагүй гэж байх юм. Одоо тэгээд би өөрийгөө эрүүл гэх үү өвчтэй гэж явах уу? Ёстой алах юм аа. Даанч дээ. Хэлэх бүр муу үг ч олдохгүй юм.
зочин
2020-01-24 10:16
Одоо тэгээд яах вэ? Миний үзүүлсэн газар эрүүл гэсэн. Тэр газар нь хуу
зочин
2020-01-24 10:16
Одоо тэгээд яах вэ? Миний үзүүлсэн газар эрүүл гэсэн. Тэр газар нь хуу
keyboard_arrow_up