7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 24, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

НДЕГ: Тэтгэврийн нэмэгдлийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

админ
2020 оны 1 сарын 23

Arslan.mn

Улсын Их Хурлын чуулганаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн.  Тус хуулийн 2 дугаар зүйлд зааснаар “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд баримтлах журам”-ыг Засгийн Газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 484 дүгээр тогтоолоор баталсан.

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг шуурхай зохион байгуулж, судалгаа, тооцоолол хийсний үндсэн дээр тэтгэврийн нэмэгдлийг иргэдийн дансанд шилжүүлэхээр арилжааны банкуудад төлбөрийн даалгавар илгээгээд байна.

Хуулийн үйлчлэлд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарч байна.

Үүнд:
1. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
2. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
3. Нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
4. Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй.

Уг хуулийн үйлчлэлд хамаарч буй иргэдийн нэгдүгээр сарын тэтгэврийн нэмэгдлийг ийнхүү өнөөдөр олгож байна.

Харин ирэх сараас үндсэн тэтгэвэртэй нь хамт олгогдоно. Түүнчлэн энэ хуулийн үйлчлэлд хамрагдсан иргэд ирэх сарын 1-нээс нийт иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээнд мөн хамрагдана.

Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
2
wow an post
yay an post
5
sad an post
1
ouch an post
9
confuse an post
5
angry an post
10
612919
71 эможи

52evi0gw0o
2020-02-08 05:28
Цэдэндэмба
2020-01-31 17:27
Аж87102501
Цэдэндамба
2020-01-31 17:25
Аж 87102501
Мм
2020-01-30 14:20
Цалинтай ээж нэмүүлж яах гээд байгаа юм ажил хийгээч хүүхэд цувуулаад хэвтээд байхаар зарим нэг нь шүү.
Мандах
2020-01-29 22:05
Цалинтай ээжээ нэмээчээ олигтой памперс ч авч хүрэхгүй л мөнгө шүү дээ.
Гүндэгмаа
2020-01-29 21:43
Тэжээгчээ алдсаны тэтгэмж нэмэгдэх үү
Оюунцэцэг
2020-01-29 17:25
Грүппээс тэтгэвэрт гарсан хүнийг та нар битгий үлдэж байна.
энхцэцэг
2020-01-27 15:29
цалинтай ээжүүдийн мөнгийг нэмэх хэрэгтэй шүү дээ
Цэрэнпагам
2020-01-26 19:12
Грүүппээс тэтгэвэрт гарсан ахмадууд бас бга шүү дээ. Тэр хүмүүс маш бага тэтгэвэртэй. Үүний анхааралдаа аваачээ.
Цэрэнпагам
2020-01-26 19:12
Грүүппээс тэтгэвэрт гарсан ахмадууд бас бга шүү дээ. Тэр хүмүүс маш бага тэтгэвэртэй. Үүний анхааралдаа аваачээ.
mariziya
2020-01-25 13:55
halamjig nemech e arai baga bn
Zochin
2020-01-25 11:20
Yet ni olon huuhedtei gej tetgevert garsan humuusiin tetgever Baga shuu Dee bugded ni nemchihgui
бямбасүрэн
2020-01-25 09:53
халамжийн тэтэгвэр авдаг хүмүүст хѳдѳлмѳхийн хѳлсний доод хэмжээ болгооч хамгийн ядуу хѳдѳлмѳрийн чадваргүй хүмүүс байдаг шүү дээ
Зочин
2020-01-24 15:43
халамжын тэтгэвэр бага нэмэгдэж бна халамжаар амьдралаа залгуулж байгаа ѳчнѳѳн ядарсан ард түмэн чинь байгаа шдээ үүнийг мартмааргүй юмдаа
Saruultsetseg
2020-01-24 10:52
Huwi tsentsuulsen tetgewer hedeer nemegdeh boloo
Зочин
2020-01-24 00:27
Зочин
2020-01-23 20:01
keyboard_arrow_up