COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын хоёр л гишүүн хөрөнгө орлогоо шинэчлэн мэдүүлжээ

2020 оны 1 сарын 23

Arslan.mn

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй.

Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 41.900 орчим албан тушаалтнаас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн байдлаар 15.162  мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 36,2 хувьтай байна. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Дорнод болон Завхан аймгийн ЗДТГ, ИТХ  зэрэг  байгууллагууд 50-иас дээш хувьтай байна.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн 2, агентлагийн дарга 5, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 3, бусад 3,  нийт 13 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд явц байдал  4,3 хувьтай байна.

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612884
0 эможи

nf4ygh22w0
2020-02-08 05:28
Зочин
2020-01-23 19:34
Horongo orlgoo nuuh surgaltand suuj baigaa gej baterdene gedeg boh yriad baisan shdee
Гүнбилэг
2020-01-23 17:41
Ухаантай л бай
Gerelt
2020-01-23 17:31
Урдах урдхаал чанартай сайн хийвэл болоо юм биш үү
Zochin
2020-01-23 17:24
Луйварчдаасаа салаагүй цагт Монгол.....
Enkhbold
2020-01-23 17:14
Ер нь л маасаа хар бараан юм ярьдаг болсон байна
Дуурсах
2020-01-23 17:12
Аливаа юмыг үргэлж хар бараан талаас нь хардаг бүлэг нийгмийн давхарга үүссэн байна.
Зочин
2020-01-23 13:14
keyboard_arrow_up