COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Сүхбаатар дүүргээс эхэллээ

админ
2020 оны 1 сарын 22

Arslan.mn

Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 оныг АРХИНЫ ЭСРЭГ ЖИЛ болгон зарлахын зэрэгцээ “СОЁЛ ТҮГЭЭЕ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлэн энэ сарын дундуур Эрдэнэт хот, Хөвсгөл, Завхан аймгуудад нээлтээ хийсэн бол өнгөрсөн даваа гарагт Нийслэлийн СБД-ийн салбар зөвлөл түүчээлэн 500 орчим хүнд СОЁЛ ТҮГЭЭХ, СОЁН ГЭГЭЭРЛИЙН ажлыг эхлүүллээ.

Тус үйл ажиллагаанд СБД-ийн ИТХ-ын дарга Э.Ганбат, МЭХ-ны Хүндэт Ерөнхийлөгч, Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, МЭХ-ны Нийслэлийн СБД-ийн салбар зөвлөлийн Тэргүүн М.Орхонбаяр, МЭХ-ны гүйцэтгэх захирал А.Алтанчимэг, Тэргүүлэгч П.Тунгалаг болон бусад хүмүүс оролцсон юм.

СБД-ийн ИТХ-ын дарга Э.Ганбат:

Arslan.mn

Сүхбаатар дүүрэг нь Монгол улсын урлаг соёл, боловсрол, төрийн төв байгууллагууд оршдог онцлог дүүрэг юм. Тэр утгаараа ч өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн холбооны СБД-ийн салбар зөвлөл нь “Соёлын довтолгоо-2” төсөл, “Соёлыг түгээе” үндэсний аянаа манай дүүргээс эхлүүлж байгаад тун таатай байна. Монголын сор болсон хүчирхэг эмэгтэйчүүд нэгэн дор цугларчээ. Чуулганаар хэлэлцсэн асуудлыг бусад охид, бүсгүйчүүддээ дамжуулж энэ аяныг илүү өргөн цар хүрээтэй болгож чадна гэдэгт итгэж байна. Салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүдийг нэгтгэсэн тус аяныг амжилттай хэрэгжүүлж “Хандлагаа өөрчилж - Хамтдаа хөгжиж Монголын эмэгтэйчүүд дэлхийн давцанд алдар нэрээ дуурсгасан олон манлайлагч эмэгтэйчүүд төрөөсэй хэмээн хүсэж та бүхэнд сайн сайхан, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Arslan.mn

Тус чуулга уулзалтад оролцсон эмэгтэйчүүдээс, архидалтаас үүдсэн сөрөг үзэгдлүүдийн суурь шалтгааныг судлах, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд тусгах нэн шаардлагатай саналуудыг авсан. Хойшид бүх аймг, дүүргээс авах саналуудад МЭХ-ны хуулийн бодлогын зөвлөл дүгнэлт хийн, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай саналуудыг УИХ-д өргөн барих юм.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612861
0 эможи

jmarq0ux6h
2020-02-08 05:28
Зочин
2020-01-23 02:28
Э.Ганбат
СБД-ийн ИТХ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up