COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 30, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотой 13 секундын бичлэг олджээ

админ
2020 оны 1 сарын 22

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан хэрэгтэй холбогдуулан түүний гэр бүлийнхэн анх удаа хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тодруулбал, талийгаачийн хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар мэдээлэл хийв. 

Arslan.mn

Б.Ганхѳлѳг "Өнгөрсөн найман сар бид маш тэвчээртэй ажиглалаа. Бидний хувьд хүнд цаг хугацаа өнгөрч байна. Эмээ, өвөө, ээж маань байна. Дөрвөн настай үлдсэн бага дүү маань бэтгэрч байна.

2019 оны тавдугаар сарын 17-н бидний хувьд маш том хар толбо үлдээсэн өдөр байлаа. Цоо эрүүл, сав саруул аав маань өглөө ажилдаа явсан. Өдөр Төрийн ордонд ажлын хэсгийн хуралтай байсан. Төрийн тусгай объект, төрийн тусгай хамгаалалттай ордонд албан үүргээ гүйцэтгэж байгаад эргэж гарч ирээгүй, амиа алдсан. Бид гадны нөлөөтэй гэж үзэж байна.

Баруун нүд хөхөрч хавдсан. Зүүн талаараа унасан. Унаагүй талын баруун нүд нэлээн том хавдартай байсан. Хүзүүн дээр гарсан улайлт заамдалтын улмаас улайсан. Өндрөөс унасан хүн хүзүүндээ улайлт авна гэдэгт итгэхгүй байна. " гэв.

Arslan.mn

Хуульч, өмгөөлөгч Ж.БАТХУЯГ "Өнгөрсөн хугацаанд талийгаачийн ар гэрээс албан ёсоор тайлбар хийгээгүй. Харин сошиал орчинд төрөл бүрийн мэдээлэл явсан. Энэ бүхэнд ар гэрийн зүгээс хүлээцтэй хандсан.

Монгол ёс заншлаа бодсон ч амар болоочийн ясыг өндөлзүүлэх хэцүү. Энэ мэт нөхцөл байдлын улмаас шалгагдаж байгаа хэргийн талаар тайлбар хийлгүй ирсэн. Гэвч хэргийг улстөржүүлэх хандлага ажиглагдах боллоо. Тиймээс бидэнд байгаа мэдээллийг хүргэхээр шийдсэн юм. 

Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг дэлгэрэнгүй унших боломжгүй. Эмнэл зүйн үг хэллэг ихтэй олон хуудас материал байгаа. Харин анхаарал татсан зүйл олон байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс танилцуулъя.

Талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр хөхрөлт хавдалт үүссэн. Задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд 7х0.5 см-ийн хэмжээтэй улайлт үүссэн байсан. Өвчний улмаас цус харваагүй, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэсэн дүгнэлт гаргасан.

Хэргийн газар үзлэг хийх явцад талийгаачийн гар утсыг хурааж авсан байдаг. Гар утсанд үзлэг хийгээд буцааж хүлээлгэж өгөхөд гар утсан дээр ямар ч мэдээлэл үлдээгүй байсан. Бүх зүйлс шинэ утас шиг. Үйлдвэрээс гарсан байдалтай мэт болгосон байсан. "Гар утасны мэдээллийг сэргээх боломжгүй" гэсэн дүгнэлт гарсан.

Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд мессеж бичсэн. "Би үзсэн, харсан. 13 секундын бичлэг байгаа" гэж. Энэ мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн одоо "мэдэхгүй, хараагүй" гээд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Энэ бас л эргэлзэх асуудал. " гэв.

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
612847
8 эможи

dq6d42jfb9
2020-02-08 05:28
Зочин
2020-01-23 02:26
Зочин
2020-01-22 23:35
Алдсан хүн 10 тамтай битгий улс төржүүлээрэй шоу хийж байгаал Зоригийн дүү шиг болвоо
Зочин
2020-01-22 14:22
keyboard_arrow_up