COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 07, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Сурагчдын хичээл эхэлж байгаа тул замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриаллаа

админ
2020 оны 1 сарын 20

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 444 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Хоёр хоногт зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна. 

Тухайлбал, 2020 нэгдүгээр сарын 18-ны 15:20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн нутаг Нисэх буудлын баруун талд шороон замд Тоёота приус маркийн автомашин онхолдож, зорчигч 15 настай, эрэгтэй нас барсан харамсалтай осол гарчээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлж, хариуцлага тооцсон байна.  

Харин ослын улмаас 7 хүүхэд хүндэвтэр болон хүнд гэмтсэний 5 нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байжээ.

Сэрэмжлүүлэг:  Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ автомашинд тээвэрлэх үедээ зориулалтын суудал ашиглах, замын нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулж явах, өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө 1 хором  тэвчиж, дураараа биш дүрмээрээ хөдөлгөөн оролцохыг анхааруулж байна. 

Өнөөдрөөс эхлэн сурагчдын улирлын амралт дуусаж хичээл сургуульдаа орж байгаа тул анхаарал болгоомжтой, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612765
0 эможи

coo6yv7pod
2020-02-08 05:27
Зочин
2020-01-20 16:33
Зочин
2020-01-20 13:11
keyboard_arrow_up