COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“БАРИЛГА ХӨГЖЛИЙН ТӨВ“ ТӨҮГ-аас улсын хэмжээнд 487 төсөлд захиалагчийн ХЯНАЛТЫГ хэрэгжүүлэв

2020 оны 1 сарын 17

Arslan.mn

Өнөөдөр “Барилга хөгжлийн төв” ТӨҮГ, 21 аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах хамтарсан уулзалт өнөөдөр  болж байна.

Тус арга хэмжээнийн нэлтийн үйл ажиллагаанд БХБ-ын сайд Х.Баделхан, Барилга хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, БХТ ТӨҮГ-ын тэргүүн дэд захирал Д.Ганболд, Барилга хөгжлийн төв ТӨҮГ-ын дэд захирал М.Ибрай, МХЕГ-ийн барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Ш.Уранчимэг болон бусад албаныхан оролцлоо.

Уулзалтаар барилгын зураг төсөл, барилгын ноором дүрмийг хэрхэн яаж мөрдөж ажиллах талаар санал зөвлөмжүүд болон 2020 онд барилгын салбарын төрөөс баримтлах бодлого, тухайн орон нутагт хэрэгжиж буй төсөл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлийн үйл ажиллагааг ахисан түвшинд гаргах зэрэг асуудлыг хэлэлцэх юм. 

"БХТ улсын хэмжээнд 478 төсөл арга хэмжээнд аймгуудын ГХБХБГ-тай хамтран ажиллан захиалагчийн хяналтыг хэрэгжүүллээ"

Барилга хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа

Arslan.mn

2019 онд Барилга хөгжлийн төв улсын хэмжээнд 487 төсөл арга хэмжээнд аймгуудын Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай хамтран ажиллан захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн. Үүнээс 130 гаруй объект өнгөрсөн онд багтан ашиглалтад орсон. Барилга хөгжлийн төвөөс 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар 18 барилга байгууламжид хяналт тавьж үүнээс 200 гаруй барилга байгууламжийн ажлыг бүрэн дуусган байнгын ашиглалтад оруулсан. Бид энэ ондоо ажилчдаа чадавхижуулах зорилгоор барилгын инженер техникийн сургалт сименаруудыг түлхүү зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

"Барилгын салбар жил бүр 13 мянга орчим суралцагч, мэргэжилтэй ажилтнаар хүч сэлбэж байгаа"

Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрай

Манай улсын барилгын салбар 32 мянган гаруй инженер техникийн ажилтантай. 6000 гаруй тусгай зөвшөөрлийн ААН байна. Үүнээс үзэхэд барилгын салбарт инженер техникийн боловсон хүчний нөөц хүрэлцээ муутай байна гэсэн үг. Барилгын салбарт нийт 100 мянга гаруй хүн ажиллаж байгаагаас 78,6 мянга нь барилга угсралт, 14 мянга нь барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж буй бөгөөд жил бүр 13 мянга орчим суралцагч, мэргэжилтэй ажилтнаар хүч сэлбэж байгаа юм. Цаашид энэ тоог нэмэгдүүлж, барилгын чанар аюулгүй байдал дээр анхаарч ажиллана. 

Arslan.mn

Өнгөрсөн онд БХТ нь ХБЯ-ны захиалгаар 134, БСШУСЯ-ны захиалгаар 268 , ЭМЯ-ны захиалгаар 67, Бусад яамд, Агентлагуудын захиалгаар 18 барилга байгууламжид хяналт тавьж, үүнээс 200 гуруй барилга байгууламжийн ажлыг бүрэн дуусган байнгын ашиглалтад оруулжээ.

Эдгээр төсөл арга хэмжээний 65.7% аймаг орон нутагт, 34.3% нь нийслэл Улаанбаатар хотод хэрэгжсэн байна. Барилга бүтээн байгуулалтын ажлын үндэс суурь болсон зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын хүрээнд 2348 зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулсан байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612705
0 эможи

gwwwtzv2si
2020-02-08 05:27
Зочин
2020-01-18 17:58
Зочин
2020-01-17 15:40
keyboard_arrow_up