COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нийтийн хэв журмыг хамгаалах чиглэлээр хийсэн ажлуудаа танилцууллаа

2020 оны 1 сарын 16

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 2019 онд үр дүнд хүргэсэн ажлын танилцуулгыг хүргэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Цагдаагийн албаны тухай хуулиар тогтоосон нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл хэрэгт ажил хэрэгчээр хандаж, ард иргэдийнхээ амар тайван амьдралын баталгааг хангахын тулд тус алба нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэлийг хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа тасралтгүй иж бүрэн байх, нэгдмэл төвлөрсөн удирдлага, зохион байгуулалттай байх зарчимд тулгуурлан ажиллалаа.

Тус алба Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан бүтэц зохион байгуулалтаар Захиргааны удирдлагын хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах газар, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар, Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтэс, Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, харьяандаа Эргүүл, хамгаалалтын газар болон аймаг, нийслэл, төмөр зам, иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн газар, хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасаг, хэсэг гэсэн бүтэцээр нийгмийн дэг журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлыг ЦЕГ-ын удирдлагын өмнө хариуцан ажил үүргээ гүйцэтгэж байна.

Албаны хэмжээнд бүтээлч санал санаачилгатай, ЦЕГ-ын удирдлага, төв, орон нутгийн алба, нэгжтэй ажлын нягт уялдаа холбоог бэхжүүлсэн, аливаа амбицаас ангид, нэгдмэл төвлөрсөн удирдлыг зарчмыг мөрдөж, харилцан дэмжлэгтэйгээр шуурхай, бодит үр бүтээлтэй ажиллахыг зорьж дараахи ажлыг тодорхой үр дүнд хүргэж ажиллаа.

Албанаас 2019 онд тодорхой үр дүнд хүргэж чадсан онцлог ажлууд:

1. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хүн амын аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах бодлого, төлөвлөлтийг гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар  Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийг 58 орон тоотой байгуулагдаж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 158 дугаар тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцад байдаг “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны зардлаас 1,9 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж, 6 автомашин, 30 ширхэг техник хэрэгслийн хангалт хийж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсийн гадна хүрээгээр 7 хяналтын цэгийг байгуулж, хүн ам ихээр суурьшдаг Улаанбаатар хотод орох, гарах хөдөлгөөнийг хяналттай болгосноор хотын хүн амын аюулгүй байдал хангагдах, хот гадна хүрээгээрээ хяналттай болж, Олон улсын хотуудын жишигт хүрэх эхлэл тавигдлаа.
Улаанбаатар хотын аюулгүй байдлын хяналтыг дээшлүүлэхийн тулд дүүргүүдийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс худалдан борлуулах цэг, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаарх обьектын судалгааг “Google earth pro” программаар хийж, түлээ, нүүрс худалдан борлуулах нийт 396 цэг /иргэн/-ийн үйл ажиллагааг байнгын хяналттай болгосноор нэгдсэн байршлын судалгаа хийх туршлагатай болж, иргэд, олон нийтийг болзошгүй аюул, эрсдлээс сэргийлэх  ажилд бодит ахиц гарлаа.

2. Албаны хэмжээнд хуулиар хүлээсэн чиг үүргийг мэргэжлийн түвшинд чадварлаг гүйцэтгэхэд алба хаагчдын сургалт бэлтгэл, ажлын ур чадвар нэн хамааралтай байдлыг харгалзан үзэж сургалт, Дотоод хэргийн их сургуулийн сургалт, судалгааны бааз суурийг түшиглэн алба хаагчдаа чадавхжуулах хөтөлбөр, төлөвлөгөөг гаргаж, “Санамж бичиг” байгуулж, Цагдаагийн сургуультай хамтран “Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ” гарын авлага, “Цагдаагийн эргүүл, харуулын эрх зүйн зохицуулалт, тактик ажиллагаа” номыг эмхэтгэн гаргаж Хэв журам, аюулгүй байдлын анхны гарын авлага, сурах бичигтэй боллоо.

3. Иргэд, олон түмэнтэй хамгийн ойр ажилладаг “Хэсгийн байцаагчийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, мэргэшүүлэх, сургаж дадлагажуулах, ур чадварыг дээшлүүлэх, технологийн шинэ арга барилаар ажилуулах замаар иргэдэд баталгаатай, шуурхай, хүртээмжтэй, зохих түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Хэсгийн байцаагч хөтөлбөр”-ийг боловсруулж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/297 дугаар тушаалаар батлуулан хэрэгжүүлж ажилласнаар хэсгийн байцаагчдын ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх бодлогын баримт бичигтэй боллоо.

4. Улсын дотоод аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад ашигладаг Олон улсын жишигт нийцсэн хүн ам, нутаг дэвсгэрийн иж бүрэн /объект, субъект/ судалгаа-мэдээллийн сан бүрдүүлэхийн тулд “Судалгаа, хяналтын программ хангамж”-ийг нэвтрүүлэх асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралд танилцуулж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны “Судалгаа, хяналтын мэдээллийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/141 дүгээр тушаалаар үйл ажиллагаанд нэвтрүүлсэнээр гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэхэд үр дүнгээ өгч байна.

5. Иргэний амь бие, эрүүл мэндийг болзошгүй гэмт хэрэг, зөрчил, эрсдлээс  хамгаалахын тулд “Эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаа”-г сайжруулах зорилгоор  мэргэжлийн холбогдох байгууллагуудтай хамтран “Эрүүлжүүлэх байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, эмнэлгийн үйлчилгээ, Ерөнхий шаардлага MNS 5527:2019” стандартыг шинэчлэн боловсруулж, Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны С/18 дугаар тушаалаар батлуулсанаар иргэдэд үзүүлэх анхан шатны тусламж, үйлчилгээний чанар сайжирч, иргэдийн аюулгүй байдал хангагдах баталгаа дээшилж байна. Архидан согтуурахтай тэмцэх сангийн зардлаар 2019 онд  улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүлжүүлэх байрны орчин, үйлчилгээг сайжруулж, тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор 337.5 сая төгрөгийн төсөв тусгуулж, цагдаагийн байгууллагын 38 эрүүлжүүлэх, саатуулах байранд агааржуулалтын системийн оруулах, сорох сэнс /винтлятор/, нян устгах, ариутгах төхөөрөмж, эм, тариа хадгалах зориулалт бүхий хөргөгч /бага оврын/, бусад эмнэлгийн багаж, хэрэгслээр хангаж,  тулгамдаж байсан асуудуудлыг үе шаттай шийдвэрлэж Хүний эрхийн үндэсний комиссоос зохих үнэлгээг авлаа.

6. Цагдаагийн алба хаагчийн ажлын ачаалал, хөрөнгө зардал, цаг хугацаанд  хүндрэл учруулж, эрсдэл дагуулж ирсэн нэг асуудал бол “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль”-иар 2000 оноос хойш албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсны дараа албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг цагдаагийн байгууллага хариуцан гүйцэтгэдэг хүндрэл байсан.

“Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд албадан эмчилгээнд явуулах тухай шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн хүнийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцах заалтыг оруулж, УИХ-аар батлуулсны  үр дүнд Төв аймгийн Баян суманд байрладаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх газарт хянан харгалзаж хүргэх ажиллагаанд цагдаагийн байгууллагаас давхардсан тоогоор 400 алба хаагч, 132 удаа 9504 хүн/цагийн үүрэг гүйцэтгэж, 26400 километр замд 356 литр шатахуун 9.5 сая төгрөг зарцуулж байсан зардлыг хэмнэгдэж, алба хаагчдын  ажлын ачааалалыг буурууллаа. 

7.Хүн ам төвлөрсөн хот сууринд цагдаагийн эргүүлийн үүрэг нэн шаардлагатайг судлан үзэж Эргүүлийг оновчтой болгох зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн 14.3.3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд “Эргүүлийн үйл ажиллагааны стандарт”-ын төслийг боловсруулж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/156 дугаар тушаалаар батлуулан мөрдөж эхэлсэнээр эргүүлийн үйл ажиллагааны чанар, хүртээмж нэмэгдэж, алба хаагчдын аюулгүй байдлыг хангагдах нэгдсэн стандарттай боллоо. 

8. Монгол Улсын иргэдийн дайчилгааны нөөц, иргэний эх орноо хамгаалах, аюулгүй байдлаа хангах гээд олон талын зориулалттай иргэдийн хувийн галт зэвсгийн бүртгэл хяналтад анхаарч, Галт зэвсгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/205 дугаар тушаалаар баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу “Зэвсэг” нэгдсэн арга хэмжээг төв, орон нутгийн засаг захиргааны захирамжтай  хамтран зохион байгуулдаг болгосноор 2017 онд 78.1 хувьтай бүртгэгдэж байсан галт зэвгийн бүртгэл 2019 онд  44.559 буюу 94.1 хувьд хүргэн бүртгэж 16 хувиар өссөн дүнтэй гарлаа. 

9. "Торгоны зам" Авто ралли уралдааныг зохион байгуулагчаар Монгол Улс анх удаа оролцож байгаагаараа онцлог бөгөөд манай улсын нутгаар  дамжин өнгөрөх "Торгоны зам-2019" авто ралли уралдаанд 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд уралдаанд оролцогчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй төлөөлөгч болон 120 улсын сэтгүүлч ажилласан арга хэмжээний хамгаалалт, зохицуулалтыг амжилттай зохион байгуулж ажилласныг Монгол Улс энэ төрлийн уралдааны хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бүрэн бололцоотой улс гэдгийг нотлон Олон Улсын холбоонд үнэлэгдлээ. 

10. Олон талын эрсдэл дагуулсан нийтийг хамарсан жагсаал цуглааныг Цагдаа, хууль хүчний байгууллагын бүрэн хяналтад, аюулгүй байдал хангаж зохион байгуулдаг болохын тулд  “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” уриатай 30000 хүн оролцсон жагсаал, цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах үед аюулгүйн бүсийг тогтоон хамгаалалтын “JA-5” загварын хашлага, шалган нэвтрүүлэх цэгүүд, хяналтын  дүрс царай таних камер, согтуурал тандагч, металл илрүүлэгч багажийг анх удаа ашиглан зохион байгуулсан нь иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой ажил болж туршлагажиж байна. 

11. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэр, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 416-426 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Өмнө-говь аймгийн Гурван тэс, Архангай аймгийн Цэнхэр, Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Баянгол сумдын нутагт ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалсан уурхайнуудыг цэгцлэх, цугласан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх ажлыг газар дээр нь зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газар, ард  иргэдээс өндөр үнэлгээ авч улмаар Цагдаагийн байгууллагад “Экологийн цагдаа” байгуулах үндэс суурийг тавьлаа.  

12. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажиллагааны зохицуулалтыг бий болгох зорилгоор “Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ыг тус тус боловсруулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нарын хамтарсан тушаалаар батлуулж, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 31.6 сая төгрөгийн зардлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байруудад 2 шүүх хуралдааны танхимд шүүгдэгчийн аюулгүйн хаалт, 9 дүүргийн 12 шүүх хурлын танхимд аюулгүйн хонх, 24 телехяналтын замер суурилуулж  ашиглаж байгаа нь шүүгч болон шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангасан үр дүнтэй ажил боллоо. 

13. Монгол Улсын нутаг дэвсгэрт визний журам зөрчин хууль бус ажиллагаа явуулсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 759 иргэнийг шуурхай баривчлах, харгалзан манах, албадан гаргаж, хуяглан хүргэх ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/243 дугаар тушаалаар 2019 оны 10 дугаар сарын 25-аас 11 дүгээр сарын  03-ны өдрүүдэд холбогдох алба, нэгжүүдтэй хамтран зохион байгуулж, БНХАУ-ын Эрээн хотод Хятадын хууль хүчний байгууллагад хүлээлгэн  өгсөн нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журмыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн үр дүнтэй ажил болсон төдийгүй иргэд олон нийтийн дунд цагдаагийн  албаны үнэлэмж, итгэл нэмэгдсэн арга хэмжээ боллоо. 

14. Нийтийг хамарсан томоохон арга хэмжээ, Гадаад орны өндөр дээд хэмжээний зочин, төлөөлөгчдийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах тооцоо, төлөвлөгөөний чанарыг сайжруулах, техник технологи нэвтрүүлэх талаар ахиц гарч, төв, орон нутагт  хамгаалалтын хашлага 680 гаруй хийгдэж, хөдөлгөөнт камер суурилуулах, телехяналтын сүлжээнд холбох, хүн хүч хэмнэх бодит бололцоог бүрдүүлж алба нэгжүүдийн харилцан ажиллагаа дээшилж, бие даан зардал хэмнэн ажиллах бололцоо бүрдэж байна. 

15. Улсын хэмжээнд гэмт хэрэг бууруулахын тулд зөрчлийн хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар ЦЕГ-ын удирдлага, холбогдогдох албадуудтай хамтран ажиллаж, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг сайжруулах, Засгийн газрын 2017 оны 196 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор анх удаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, нэгжүүдэд хуваарилан тусгуулах тооцоо, судалгааг гаргаж, 2020 оны төсөвт зөрчлийг шалгах ажиллагааны зардлыг батлуулсан нь цаашид зөрчлийн хэргийн шийдвэрлэлтэд ахиц гарч, нийгмийн дэг журам хангахад үр дүн гаргах эхлэл тавигдлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612664
0 эможи

m2mfk2lpue
2020-02-08 05:27
The best porno movies in hd quality - https://x-movies.net/sex-video/sexy-latina-teen-squirting/
Зочин
2020-01-16 23:58
Зочин
2020-01-16 17:57
zochin
2020-01-16 15:41
Amjilt husie
keyboard_arrow_up