COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг СУЛАРНА

2020 оны 1 сарын 14

Arslan.mn

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Нэгдүгээр сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

15-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газaр,  зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 16,18-нд Алтайн салбар уулсаар, 17-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
612592
1 эможи

9x584nag14
2020-02-08 05:26
Зочин
2020-01-14 16:53
keyboard_arrow_up