COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШШГЕГ-ын алба хаагчдад зориулсан бие бялдрын бэлтгэлжилтийг хангах СУРГАЛТ болж байна

2020 оны 1 сарын 14

Arslan.mn

ШШГЕГ-ын алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх зорилго бүхий төв аппаратын нийт алба хаагчдыг хамруулсан биеийн тамирын дасгал, сургуулилтыг зохион байгуулж байна.

ШШГБ-ын алба хаагч нь төрийн тусгай албанд ажиллаж буй цэргийн албан хаагч болохын хувьд бие бялдрын өв тэгш хөгжилтэй байхыг эрмэлзэхийн зэрэгцээ хурд, хүч, тэсвэрийн дасгалын гүйцэтгэлийг заагдсан нормативт хэмжээнд биелүүлэх чадварыг эзэмшсэн байх ёстой.

Бие бялдрын дасгал, сургуулилт нь дээрхээс гадна стрессээс урьдчилан сэргийлэх, биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх соёлыг бүрдүүлэх замаар ажиллах чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндээ хамгаалах нөхцөл бүрдүүлэх зорилготой юм.

Сургалт долоо хоногийн Мягмар, Пүрэв гаригийн 08.00 цагаас 08.50 минутын хооронд ШШГЕГ-ын “Сүлд” биеийн тамир, спорт хорооны спорт танхимд мэргэжлийн багш дасгалжуулагчдын удирдлага дор явагдаж байна.

ШШГЕГ-ын хэмжээнд явагддаг өвөл цагийн сургалтын хүрээнд алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, биеийн тамир, спортоор хичээллэх ухамсар, соёлыг бүрдүүлэх, сургалтын төгсгөлд алба хаагчдыг бие бялдрын түвшин тогтоох сорил авч үнэлгээжүүлэн сургалтын үр дүн, ач холбогдлыг бататгах юм.

Эх сурвалж: ШШГЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612586
0 эможи

qzq5ifr8kp
2020-02-08 05:26
Зочин
2020-01-14 16:25
ШШГЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up