COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Дэлгэрмөрөн” голын мөс цөмөрч олон тооны бог мал живжээ

2020 оны 1 сарын 14

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” голын мөс цөмөрч олон тооны бог мал живжээ.

Тодруулбал, тус сумын Урандөш багийн “Хүрэн шугуй” гэдэг газарт Цөм сүргийн үржлийн төвийн малчин В “Дэлгэрмөрөн” голоор өнгөрөгч бямба гарагт буюу нэгдүгээр сарын 11-ний өдрийн 18:00 цагийн орчим 100 орчим бог мал тууж явахад голын мөс цөмөрч мал осолджээ.

Уг ослын дуудлагыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10:30 цагт Онцгой байдлын газарт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цөм сүргийн үржлийн төвийн гээд нийт 22 хүн 7 цаг гаруй хугацаанд ажиллаж, голоос 24 хонь, 57 ямааны /81 бог малын/ сэг зэмийг гаргаж, булж устгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612570
0 эможи

lm88u3vz9r
2020-02-08 05:26
Зочин
2020-01-14 15:37
Зочин
2020-01-14 14:57
keyboard_arrow_up