COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ӨВӨРХАНГАЙ: Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиглэлээр бүсчилсэн сургалт болж байна

админ
2020 оны 1 сарын 14

Arslan.mn

Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх бүсчилсэн сургалт Өвөрхангай аймагт энэ сарын 13-нд эхэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 346 дугаар тогтоолоор батласан “Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд алба хаагчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор тус сургалтыг Өвөрхангай аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газар, ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс, УЕПГ-ын Сургалтын төв зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.

Сургалтад Архангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн хуулийн байгууллага болон төрийн бус байгууллагуудын алба хаагчид оролцож, гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны эрхзүйн зохицуулалтын талаар, Хүний эрхийн болоод Олон улсын гэрээнд гэрч, хохирогчийг хамгаалах асуудлыг тусгасан ерөнхий зарчмын талаар мэдлэг, ойлголт авлаа. Сургалт хоёр өдөр үргэлжлэх аж.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612564
0 эможи

bt52sryaxw
2020-02-08 05:26
Зочин
2020-01-14 15:36
Зочин
2020-01-14 14:56
keyboard_arrow_up