COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ТАЙЛАНГИЙН ХУРАЛ: Нэг прокурор жилд 400 хэрэгт хяналт тавьж байна

админ
2020 оны 1 сарын 10

Arslan.mn

Нийслэл, дүүргийн прокурорын газруудаас 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн тайлангийн хурлаа өнөөдөр зохион байгууллаа.

Өнгөрөгч оныг прокурорын байгууллагын зүгээс авлига албан тушаалын, хүрээлэн буй орчны эсрэг болон мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх жил болгон зарлаад байсан юм.

Тайлангийн хугацаанд зөрчлийн улмаас иргэнд 1,244,870,756.75 төгрөг, хуулийн этгээдэд 9,336,050, төрийн байгууллагад 26,868,018 төгрөгийн хохирол учирснаас иргэнд 890,849,012 төгрөгийн, хуулийн этгээд 7,596,050, төрийн байгууллагад 24,828,018 төгрөгийн хохирол барагдуулсан байна.

Arslan.mn

НПГ хяналт тавьж ажилласан нийт хэргийнхээ 50 хувь, мөрдөн байцаалтын хэргийн 94 хувийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд нийт хяналт тавьсан хэргийн тоог хяналтын прокурорын тоонд харьцуулж үзвэл нэг прокурор жилд 400 хэрэгт хяналт тавьж байна.

Прокурорын ачааллыг бууруулахын тулд орон тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах нь үр дүнтэй хэмээн үзэж байгаа гэдгээ албан хүмүүс онцоллоо.

Arslan.mn

НПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Н.Энхтуяа "Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Өнгөрсөн хугацаанд зөрчлийн хэргийн тоо жил тутам өссөөр байгаа. 2019 онд нийт 1,159,371 гомдол хүлээж авсан нь өмнөх оноосоо 9.4 хувиар өссөн дүн.

2019 оны хувьд 1,056,092 зөрчил буюу нийт зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 92 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Маш олон тоогоор үйлдэгддэг зөрчлийг эрүүгийн хэрэг шиг удаан сунжруулж шалгах боломжгүй учраас богино хугацаанд, шуурхай шийдвэрлэх нь Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго" гэв.

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд  "Нийслэлийн  хэмжээнд 2019 онд албан тушаалтантай холбоотой гэмт хэргийн 57 хувь, мансууруулах бодистой холбоотой хэргийн 85 хувь, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн 83 хувийг эцэслэн шийдвэрлээд байна.

Мөн эрүү шүүлт тулгах, эрүүдэн шүүлтээс ангид байхын тулд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан, мөрдөх байгууллага болон хорих ангийн ажилтан, алба хаагчдыг сургалтад хамрууллаа.

2019 онд УЕПГ-аас өгсөн үүрэг даалгавар, иргэдийн гомдол мэдээлэл өмнөх оноосоо өссөн дүнтэй, ачаалалтай жил байсан" гэв.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612487
1 эможи

ntjd8shrk0
2020-02-08 05:25
Зочин
2020-01-10 23:11
100% хяналт тавьж чаддаг билүү?
Зочин
2020-01-10 18:20
Зочин
2020-01-10 14:14
keyboard_arrow_up