COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: 34 гэмт хэрэг тутмаас 1 хүн нас барж, 4 гэмт хэрэг тутмаас 1 хүн гэмтжээ

2020 оны 1 сарын 09

Arslan.mn

Улсын хэмжээнд 2019 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллийг ЦЕГ-аас танилцуулж, өнөөдөр мэдээлэл хийлээ.

ЦЕГ-аас өнгөрсөн жил нэгдсэн болон хэсэгчилсэн 800-аад аяныг зохион байгуулсан байна. Тэдгээрээс найман томоохон аяныг иргэд олон нийтийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн нь бодитой үр дүнд хүрсэн гэдгээ албаныхан хэлэв.

2019 онд цагдаагийн байгууллагад нийт 31,524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 4,696 буюу 13 хувиар, нийслэлд 20,261 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5,391 буюу 21 хувиар тус тус буурсан байна.

Мөн хүний амьд явах эрхийн эсрэг, хулгайлах, гэр бүлийн хүчирхийлэл, залилах гэмт хэргүүд буурсан. Харин хүнийг санаатай алах, мал хулгайлах, эдийн засгийн гэмт хэргүүд өссөн байна.

Нийт гэмт хэргийн 14,956 буюу 47.4 хувь нь далд аргаар үйлдэгдсэн ба гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 8.9 хувиар өссөн байна гэдгийг ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны Статистик мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар хэлэв.

Гэмт хэрэгт холбогдсон хоёр хүн тутмын нэг нь тодорхой эрхэлсэн ажилгүй, 15 хүн тутмын нэг нь урд нь ял шийтгэл эдэлж байсан хүн байгаа бол дөрвөн хүн тутмын нэг нь согтуугаар гэмт хэрэг үйлдэж байна. 

2019 онд гэмт хэргийн улмаас 930 хүний амь нас хохирч, 162346.6 сая төгрөгийн хохирол учирснаас 43759.6 саяыг нөхөн төлүүлсэн байна. 

Тухайлбал,

  • Улсын хэмжээнд хоногт 88/цагт 4/, нийслэлд 56/цагт 2/ гэмт хэрэг бүтгэгджээ.
  • Хоногт гэмт хэргийн улмаас 3 хүн нас барж, 24 хүн гэмтсэн байна.
  • 34 гэмт хэрэг тутмаас 1 хүн нас барж, 4 гэмт хэрэг тутмаас 1 хүн гэмтэж, нэг гэмт хэрэгт 5.1 сая төгрөгийн хохирол ногдож байна.
  • Гэмт хэрэгт холбогдсон 2 хүн тутмын нэг нь эрхэлсэн ажилгүй, 15 хүн тутмын 1 нь урьд нь ял шийтгэгдсэн байгаа бөгөөд 4 хүн тутмын нэг нь согтуугаар гэмт хэрэг үйлджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612448
1 эможи

l9qcj5bcxe
2020-02-08 05:25
Зочин
2020-01-09 22:40
Зочин
2020-01-09 16:27
2019 онд гэмт хэргийн улмаас 930 хүний амь нас хохирч гэнээ манайд эрүүгийн нөхцөл үнэхээр хүнд байгаа юм байна. Хар тамхины наймаа зэрлэг картель мафигаараа алдартай мексикт гэхэд жилд 30000 хүн гэмт хэргийн улмаас амиа алддаг гэсэн. Мексик 100 сая хүнтэй Монгол 3 сая хүнтэй 1000 хүнд оногдох аллагын тоо бараг адилхан байгаа юм биш үү.
Зочин
2020-01-09 15:41
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up