COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хятадын цахим бүлэглэл Монголын мэдээллийг хулгайлж байсан учир ТЕГ-аас мэдэгдэл гаргасан уу

2020 оны 1 сарын 07

Arslan.mn

Өнгөрөгч амралтын өдрүүдэд манай улсын Тагнуулын Ерөнхий газраас олон нийтийн Wi-Fi, USB-ийг "ашиглахгүй" байхыг анхааруулсан зөвлөмж гаргасан билээ.

Тус зөвлөмжид “Нийтийн цэнэглэгч USB кабелийг ашиглах нь зарим үед таныг гэмт хэргийн хохирогч болгох эрсдэлтэй хэмээн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд анхааруулж байна. Учир нь халдлага үйлдэгчид цэнэглэгч кабельд нэмэлтээр чип суулган олон нийтийн газар ашиглуулахаар орхиж, уг цэнэглэгч кабелийг ашигласан хохирогчийн гар утсан дахь нууц мэдээллийг олзлох, дамнан худалдах, барьцаалах тохиолдол олширч байна” гэсэн юм. ТЕГ-ын мэдэгдлийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тэгвэл манай улсын ТЕГ-аас гаргасан дээрх анхааруулга, мэдэгдэл нь БНХАУ-ын цахим гэмт хэргийн бүлэглэл Монголын төрийн байгууллагуудын мэдээллийг хулгайлж байсантай холбоотой бололтой. Учир нь itoim.mn сайт “Цахим аюулгүй байдлаар дагнан бичдэг хэд хэдэн сэтгүүл, веб сайтууд Хятадын “Bronze President” зартай цахим гэмт хэргийн бүлэглэл Зүүн болон Зүүн Өмнөд Азийн орнуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байсан талаар мэдээлсэн тухай мэдээлэл нийтэлжээ.

Мөн тэд Монгол, Энэтхэг тэргүүтэй хэд хэдэн орны улс төр, хууль сахиулах болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд тагнуул хийж байсан болохыг АНУ-д төвтэй цахим аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Sourceworks” илрүүлжээ. Уг “Loop-hole” төрлийн вирусүүдийг цахим орчинд “open-source” буюу олон нийтэд нээлттэй эх сурвалжуудад байршуулах, олон нийт, үйлчилгээний газрын “Wi-Fi” төхөөрөмж, гар утасны “USB” цэнэглэгчээр дамжуулан хэрэглэгчдийн төхөөрөмжид тархаах арга замыг ашиглаж байжээ.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
612365
3 эможи

foflh93fqz
2020-02-08 05:25
Зочин
2020-01-07 13:43
Зочин
2020-01-07 11:38
keyboard_arrow_up