7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 19, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-ын 2019 оны тэргүүний болон ажил, мэргэжлийн аварга, оны онцлох АЛБА ХААГЧДАД шагнал гардууллаа

админ
2019 оны 12 сарын 29

Arslan.mnҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 108 жилийн түүхт ойн баярын өдөр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган хамт олноо манлайлан ажиллаж, төрийн дээд одон, медаль болон салбарын яам, байгууллагын шагнал, мөн хөдөлмөрийн тэргүүний болон ажил, мэргэжлийн аварга, шилдэг, оны онцлох алба хаагчаар шалгарсан алба хаагчдын шагналыг гардуулан өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр /2019.12.29/ Цагдаагийн ерөнхий газрын хүндэтгэлийн танхимд зохион байгуулагдлаа.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар 45, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар 12, нийт 52 алба хаагч шагнагдаж, Цагдаагийн ерөнхий газрын “Хөдөлмөрийн аварга”-аар 9, “Ажил мэргэжлийн аварга”-аар 15, “Оны онцлох ажилтан”-аар 1, “Арван тавны цагдаа”-гаар 1 алба хаагч шалгарч шагналаа гардан авсан юм.

Arslan.mn

Нэг. ХӨДӨЛМӨРИЙН ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧААР:

“Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгч”

Цэгмидийн Цагаанбаяр

Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад

“Мөрдөн байцаах албаны мөрдөгч”

Лхагважавын Батгэрэл

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч

“Хэрэг бүртгэх албаны мөрдөгч”

Баасансүрэнгийн Ган-Очир

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч

“Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны алба хаагч”

Ганбаатарын Гантүвшин

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч

“Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны алба хаагч”

Жамбалын Алтангэрэл

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтсийн ерөнхий жижүүр, цагдаагийн дэд хурандаа

“Тээврийн цагдаагийн албаны алба хаагч”

Энхбаатарын Ариунболд

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч

“Санхүү, аж ахуйн албаны алба хаагч”

Оргодолын Сувд-Эрдэнэ

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн хошууч

“Захиргаа, зохион байгуулалт хариуцсан алба хаагч”

Хангайбазарын Мэндээ   

Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад

“Дотоодын цэргийн алба хаагч”

Хунхэрээгийн  Ганзориг  

Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэр хамгаалах тусгай салааны харуулчин, ахлах ахлагч

ХОЁР. АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ШИЛДЭГ АЛБА ХААГЧААР:

Хэсгийн төлөөлөгч”

Ядамсүрэнгийн Үер

Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Жаргалтхаан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч

“Эрүүгийн мөрдөгч”

Төмөрбаатарын Төгөлдөр

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч

“Эдийн засгийн мөрдөгч”

Сандаг-Очирын Бямбадэлгэр

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад

“Мөрдөн байцаах албаны мөрдөгч”

Мөнхбаатарын Сод-Эрдэнэ        

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч

“Хэрэг бүртгэх албаны мөрдөгч”

Эрэмгийбаатарын Идэр  

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч

“Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны алба хаагч”

Жавхлантөгсийн Төгөлдөр         

Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч

“Замын цагдаагийн зохицуулагч”

Цоозоогийн  Дарханбаатар        

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч /гэрээт/, цагдаагийн ахмад

“Шуурхай удирдлагын ажил хариуцсан нэгжийн алба хаагч”

Пүрэвдоржийн Мөнхбат

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /102/-ын ерөнхий зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч

“Хэв журмын цагдаа”

Нямдаваагийн Хадбаатар          

Ховд аймаг дахь цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч

“Цагдаа-жолооч”

Лувсанцэрэнгийн Эрдэнэбат     

Автобаазын ашиглалтын хэлтсийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах  ахлагч

“Цагдаа зохицуулагч”

Оюуны Батзаяа      

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч

“Харуул, хамгаалалтын цагдаа”

Буянжаргалын Мөнхбат

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын  Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч

Мэдээллийн технологи, харилцаа холбооны алба хаагч”

Тойвгоогийн Сайнзаяа    

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн телехяналтын ашиглалт хариуцсан ахлах инженер, цагдаагийн ахмад

“Судалгаа, дүн шинжилгээний алба хаагч”

Гантулгын Сэлэнгэ

Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл, судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч

“Ажил, мэргэжлийн шилдэг алба хаагчаар”

Бадарчийн Цэнгэлбаяр   

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа

ГУРАВ. ОНЫ ОНЦЛОХ АЛБА ХААГЧААР:

“Гэмт хэргийн тухай хамгийн үнэтэй мэдээлэл авсан алба хаагч”

Цэнджавын Анхбаяр        

Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад

“Хамгийн уран нарийн аргаар гэмт хэрэг илрүүлсэн алба хаагч”

Мягмарын Шийрэвнямба

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч

“Хамгийн сонор сэрэмжтэй алба хаагч”

Нацагдоржийн Барбаатар

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч

“Хамгийн тэсвэр, тэвчээртэй алба хаагч”

Нямжавын Сайнзаяа        

Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Дулаанхаан тосгон дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч

“Оны онцлох харуулчин”

Загдаагийн Буянбат

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Төвийн хамгаалалтын салбарын харуулчин, ахлах ахлагч

“Оны онцлох алба хаагч”

Цэнд-Аюушийн  Амарболд         

Сүлд чуулгын дуучин, цагдаагийн ахлах дэслэгч

Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэж, дэвшүүлсэн зорилтоо ханган биелүүлэхэд хамт олноо хошуучлан ажиллаж, шагнагдсан Та бүхэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ШУУД ҮЗЭХ:

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612115
5 эможи

Зочин
2019-12-29 15:44
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up