COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж алба хаагчдад орон сууц гардууллаа

2019 оны 12 сарын 27

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ  АЛБА ХААГЧДАД ОРОН СУУЦ ГАРДУУЛЛАА

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр /2019.12.27/ Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа.  

Тус уулзалтанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч С.Баатаржав, Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүд, төв байрны алба хаагч нар оролцсон юм.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2019 онд улсын төсвөөр Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийсэн бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өгч алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс 5 алба хаагчид “Цагдаа-Амгалан 2” хотхонд байр бэлэглэлээ.   

Гурван өрөө байрны батламжийг найман хүүхэдтэй Дотоодын цэргийн 805 дугаар ангид эргүүлчин, ахлагч Базаррагчаагийн Гүррагчаад гардуулан өгсөн бол нэг өрөө байрны батламжийг ЦЕГ-ын Автобаазад цагдаа жолооч ажилтай, цагдаагийн ахлах ахлагч Чинзоригийн Чинбат, тус газрын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Гантөмөрийн Баттулга, ЦЕГ-ын Хангалт үйлчилгээний төвийн сантехникч Бадамын Буянжаргал, ЦЕГ-ын үйлчлэгч Нямсүрэнгийн Хандмаа, Хангалт үйлчилгээний төвийн үйлчлэгч Лхамжавын Баярмаа нар гардан авлаа.

Шинэ оны босгон дээр шинэ байраар шагнуулсан алба хаагчид даа баяр хүргэж ажлын амжилтыг хүсье.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612086
6 эможи

зочин
2019-12-29 21:09
нямдорж хувиасаа өгч бгаа юмуу,энэг балай юмаа зогсоо тархины тураал зөнөгөө
Зочин
2019-12-28 22:13
Боломжийн л арга хэмжээ. Бага тушаалтнудад олгосон болтой баына билээ. Нэг зүйл таалагдсангүй. Сайд цэргийн прокурорт байсан ч цэрэгт явж үзээгүй болохоор иэдэхгүй байж болох талтай. Рапорт өгч бхйхад ядахдаа хоер хөлөө нийлүүлж зогсдог болглж хэвшүүлэх естой биш үү. Мухай л харагдаж баына билээ. Сайдыг ч бие бүрэлдэрүүнтыг ч гэсэн.
Иргэн
2019-12-28 18:37
Иргэдийн татварын мөнгөөр баригдсан барилга гэдгээ яагаад бичихгүй байна. Цагдаагийнхан гарал үүслийн гэрчилгээ шаарддаггүй билүү.
Зочин
2019-12-28 13:57
Зочин
2019-12-28 07:00
keyboard_arrow_up