COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ВИДЕО: НӨАТ-ын буцаан олголтыг ХЭРХЭН боддог вэ?

2019 оны 12 сарын 27

Arslan.mn

2019 оны НӨАТ-ын баримтыг 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал бүртгэх тухай юм.

Журамд заасны дагуу албан татвар төлөгч нь төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй бол ebarimt системд тодорхой мэдээллийг бүртгүүлсэн байх шаардлагатай.

Тэгвэл НӨАТ-ын буцаан олголт хэрхэн бодогддог талаарх мэдээллийг хүргэж байна.

Видео:

Харин таны бүртгүүлсэн баримт дунд ААН илгээгээгүй төлөвт буй баримтад хэрхэн  гомдол гаргах вэ?

  • QR кодоор хийсэн төлбөрийн баримт ААН нэгж илгээгүй гэсэн төлөвтэй бол 72 цагийн дараа гомдол мэдээлэх товч идэвхжинэ. Тухайн баримт дээр дарж гомдол хэсгийг сонгосноор таны гомдол илгээгдэх юм.
  • Гараар шивсэн баримт ААН илгээгээгүй гэсэн төлөвтэй бол иргэн та төлбөрийн баримтын сугалааны дугаарыг бүртгүүлэхдээ алдаатай шивсэн тохиолдолд ААН илгээгүй төлөвт шилждэг гэдгийг мартаж болохгүй. Энэ үед тухайн төлбөрийн баримтыг устгаад дахин бүртгүүлэхэд хангалттай.

Худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж нь борлуулалтын мэдээллээ 72 цагийн дотор Татварын системд илгээх үүрэгтэй байдаг. Харин тухайн байгууллага мэдээллээ илгээсний дараа автоматаар иргэдийн төлбөрийн баримт баталгааждаг.

Хэрвээ ААН нэгж илгээгдээгүй төлөв 72 цагаас хэтэрсэн тохиолдолд 1800-1288 дугаар залган гомдол мэдээлэх боломжтой.

Видео:

Эх сурвалж: Татварын ерөнхий газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612078
3 эможи

Зочин
2020-03-03 05:55
Зочин
2019-12-28 06:59
zochin
2019-12-27 23:53
Ta nar hezee gomdol huleen abch bailaa. Tsag, negjnii garz l baidag shuu dee. Muu malnuud
Зочин
2019-12-27 14:33
Татварын ерөнхий газар
ТЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up