COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: “АВЪЯАСЛАГ МОНГОЛЧУУД” тэмцээний ШИЛДГҮҮД тодорлоо

2019 оны 12 сарын 26

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Төв байрны алба хаагчдын дунд зохион явуулах “Сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу алба хаагчдын авъяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, стрессыг бууруулах, хамт олны дунд эерэг хандлагыг бүрдүүлэх зорилгоор “Авъяаслаг Монголчууд” тэмцээнийг энэ оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Сүлд” чуулгын урлагийн танхимд зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнийг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулсан бөгөөд төв байрны 11 хэлтсийн 12 алба хаагч оролцож дуулах ур чадвар, бүжиглэх ур чадвар, жүжиглэх ур чадвар, уран унших ур чадвар, бусад гэсэн төрлөөр өрсөлдсөн юм. 

Тэмцээнийг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол бүжигчин, Монгол Улсын гавъяат жүжигчин А.Бямбатөгс, Хүүхдийн ордны драмын багш  Соёлын тэргүүний ажилтан Ө.Нямсүрэн, ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, ЦЕГ-ын “Сүлд” чуулгын хөгжмийн багш удирдаач, цагдаагийн дэд ахлагч С.Төрбат нар шүүн явуулж шилдгүүдийг тодрууллаа.

Тус тэмцээний Тэргүүн байранд: Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг, Дэд байранд: Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Доржпалам, Гутгаар байранд: Захиргааны удирдлагын газрын нярав, цагдаагийн ахлах ахлагч Г.Чимэдцэцэнтогоо нар тус тус шалгарч Өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнагдлаа. 

Энэхүү “Авъяаслаг Монголчууд” тэмцээн нь Цагдаа ерөнхий газрын төв байрны энэ оны сүүлчийн тэмцээн болсноороо онцлогтой бөгөөд тэмцээнийг хааж Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий үг хэлж, алба хаагчдад ажлын амжилт болоод ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612031
0 эможи

Зочин
2019-12-26 20:08
Зочин
2019-12-26 15:23
keyboard_arrow_up