COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Баярын өдрүүдэд тээврийн цагдаагийн алба хаагчид нэмэгдэл бүрэлдэхүүнтэйгээр ажиллана

админ
2019 оны 12 сарын 26

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албанаас шинэ жилийн баярын өдрүүдтэй холбоотой замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд ердийн өдрүүдэд 136 цэгт 42 хөдөлгөөнт эргүүлийн автомашинаар 430 гаруй алба хаагч гурван ээлжээр жижүүрлэн үүрэг гүйцэтгэдэг.

Шинэ жилийн баяртай холбогдуулан төв конторт ажиллаж байгаа 80 алба хаагч, ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн 150 сонсогчийг гудамж, замын хөдөлгөөн зохицуулах үйл ажиллагаанд татан оролцуулж байна.

Баярын энэ өдрүүдэд хоногт дунджаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40-50 жолоочийг илрүүлж байгаа бөгөөд энэ зөрчил энгийн өдрүүдийнхээс 50 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

12 сар гарснаас хойш согтуугаар автомашин жолоодсон 907 зөрчил, согтуугаар зам тээврийн осол гаргасан 39 тохиолдол бүртгэгдсэн байна.

Шинэ жилээ тэмдэглэх үедээ архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдолд цөөнгүй гарч байгаа тул байгууллага, хамт олон баяр, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахдаа оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаагаар үйлчлэх, найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүлээлгэн өгөх зэрэг аюулгүй ажиллагааг дотооддоо зохион байгуулах шаардлагаг тус албанаас зөвлөсөн юм.

Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашинаа унаад явчихна, ойрхон замд болно, их уугаагүй юм чинь зүгээр эсхүл баригдахгүй байх зэргээр хөнгөмсөгөөр хандаж замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа.

Шинэ оны нар харахаар иргэд 1 дүгээр сарын 1-нд Хийморийн овоо, Дөрвөн уулынхаа овоо болон Багахангай дүүргийг ихээр зорьдог. Энэ үеэр иргэдийг аюулгүй зорчуулах үүднээс алба хаагчид хуваарийн дагуу нэмэгдлээр ажиллах аж. 

Нар харах ёслолд явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж, явганаар гарах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй, хүүхдийг зориулалтын суудалд авч явах нь зүйтэй гэж ТЦА-аас анхарууллаа.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612026
1 эможи

Зочин
2019-12-26 20:08
Зочин
2019-12-26 15:22
ТЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up