COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Хүн мөргөж амийг нь хохироогоод, зугтсан иргэнийг илрүүлэн саатуулжээ

2019 оны 12 сарын 26

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албанаас шинэ жилийн баярын өдрүүдтэй холбоотой замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Автомашинтай явж байгаад хүн мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан иргэнийг цагдаагийн байгууллага шуурхай эрэн хайх ажиллагаа явуулж, өнгөрсөн даваа гарагт илрүүлэн баривчилжээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд "Саяхан зам тээврийн осол гаргаж, явган зорчигч мөргөж, зугтаасан тээврийн хэрэгслийг олж тогтоосон. Иргэд сэжиг бүхий тээврийн хэрэгслийн талаар мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөх нь ослын илрүүлэлтэд эергээр нөлөөлөх болно гэдгийг хэлмээр байна.

Осол гэхээр хоёр машин хоорондоо мөргөлдөх, шүргэлцэхийг хэлнэ гэж ойлгох хүн их бий. Гэтэл түр зуур утсаа харах зэргээр анхаарал сарнисны улмаас гэрлийн шон мөргөх, жалга руу унах гэх зэрэг ослууд гарсаар байна. Гэрлийн шон мөргөж, гэрлийг ажиллагаагүй болгосноор дараа дараагийн удаад тэр орчинд осол гарах эрсдлийг нэмэгдүүлж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
612024
3 эможи

avengers end game
2020-01-02 00:15
Хэвлэлийн хурал дээрээ унтаж байсан юм уу хаашаа юм. Эсвэл сураг дуулаад л мэдээ болгоод хэдэн бодлоо нэмээд биччихдэг юм уу
lego movio 2
2020-01-02 00:14
Ямар гээчийн мэдээ вэ
Зочин
2019-12-26 20:08
Зочин
2019-12-26 15:22
ТЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up