COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 12, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Д.Амарсайхан: 2019 он Тээврийн цагдаагийн албаны хувьд амжилт бүтээлээр арвин жил байлаа

админ
2019 оны 12 сарын 25

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны 2019 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангийн хурал өчигдөр боллоо.

Тайлангийн хурлыг нээж Тээврийн цагдаагийн албаны дарга Д.Амарсайхан  "Өнгөрч буй 2019 он Тээврийн цагдаагийн албаны хувьд амжилт бүтээлээр арвин, алба хаагчид ажил хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн жил байлаа.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд авто замын урт нэлээд ихэссэнээс гадна автомашины тоо ч нэлээд нэмэгдсэн. Тээврийн цагдаагийн албанаас 2019 онд ялангуяа хөдөө орон нутгийн улсын чанартай авто замд гарч буй осол, гэмт хэргийг бууруулах чиглэлд гол анхаарлаа хандуулж ажилласан.

Түүнчлэн сүүлийн хоёр жил нийт улсын чанартай авто зам дээр хяналт, шалгалтын чиглэлээр 60 постыг шинээр байгуулсан. Эдгээр постыг түшиглэн манай алба хаагчид 6,500 орчим километр улсын чанартай авто зам дээр хяналт шалгалтын үйл ажиллагааг хийж, 20 гаруй пост дээр 24 цагаар ажиллаж байна.

Орон нутагт гарч буй осол хэргийг бууруулах чиглэлээр бид энэ онд хамгийн  амжилттай зохион байгуулсан ажлаас дурдвал, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын замд тээврийн хэрэгслийн дундаж хурдыг тодорхойлох цахим программ системийг туршиж эхэлсэн. Үүнийг цаашид ч улсын чанартай авто замуудад бүрэн нэвтрүүлснээр бүрэн бус тээврийн хэрэгслээр зорчих, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, хурдыг тохируулах зэрэг жолооч нарт тавигдах шаардлага өндөрснө.

2019 онд Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замын осол, зөрчлийг бууруулах чиглэлээр зохион байгуулсан “Яараад яахав дээ” аяны хугацаанд зам тээврийн гэмт хэрэг 63.9 хувиар, амь нас эрсдсэн тохиолдол 21.7 хувиар, гэмтсэн тохиолдол 59.5 хувиар өмнө оны мөн үеэс буурсан эерэг үр дүн гарсан.

Харин “Дураараа биш ээ дүрмээрээ” аян хэрэгжсэн нэг сарын хугацаанд улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн осол, гэмт хэрэг 16.3 хувиар, хүний амь нас эрсдсэн тохиолдол 22.2 хувиар, гэмтсэн хүн 22.4 хувиар, нийслэлд гарсан гэмт хэрэг 24.5 хувиар, орон нутагт гарсан гэмт хэрэг 7 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан " гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611958
0 эможи

Зочин
2019-12-25 13:30
keyboard_arrow_up