COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Дотоодын цэргийн штабын 2019 оны ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН“ боллоо

2019 оны 12 сарын 24

Arslan.mn

“Дотоодын цэргийн штабын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилгын зөвлөгөөн” ЦЕГ-ын “Сүлд” чуулгын концертын танхимд өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Тус тайлангийн хурал, сахилгын зөвлөгөөнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, Штабын орлогч, харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндорж, мөн штабын Захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Наранбаатар, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Гансүх, 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, 809 дүгээр тусгай салбарын захирагч, хурандаа Г.Эрдэнэбаяр болон штаб, анги, тусгай салбарын бие бүрэлдэхүүн оролцлоо.

Arslan.mn

Тайлангийн хурал, сахилгын зөвлөгөөнөөр 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэж, энэ үеэр ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө амжилттай биелүүлж, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучлан ажилласан “Хөдөлмөрийн тэргүүний болон ажил, мэргэжлийн шилдэг, оны онцлох алба хаагч, хамт олон”-г шалгаруулан, шагнаж урамшуулав.

Arslan.mn

Хурал, зөвлөгөөний үеэр Дотоодын цэргийн 2019 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн ур чадвараар хамт олноо хошуучлан ажилласан алба хаагчдыг шагнаж, урамшуулсан юм.

Тухайлбал,

  • “Хөдөлмөрийн тэргүүний байгууллага, хамт олон”-оор дэд хурандаа Х.Оюунболд захирагчтай Орхон аймаг дахь дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын хамт олон,
  • “Хөдөлмөрийн тэргүүний удирдах ажилтан”-аар Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хамгаалалтын салбарын захирагч, дэд хурандаа Б.Батсуурь,
  • “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулчин, ахлах ахлагч Ж.Батбаяр,
  • “Ажил, мэргэжлийн шилдэг алба хаагч”-аар Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулчин, ахлагч Б.Хишигтбаатар,
  • Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын довтлогч, ахмад Д.Баасантулга, Орхон аймаг дахь Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын жолооч, ахлах ахлагч П.Нямсүрэн,
  • Даланзадгад хотын ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах тусгай салааны харуулын дарга, ахмад М.Бадамсамбуу,
  • Дотоодын цэргийн 805 дугаар ангийн сантехникч Б.Наадам,
  • “Оны онцлох алба хаагч”-аар Дотоодын цэргийн 805 дугаар ангийн зэвсэг, инженерийн хэрэгслийн офицер, ахмад Г.Энхболд нар тус тус шалгарлаа.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611937
0 эможи

mgl
2019-12-25 11:31
shagnal ni nudee olson saihan arga hemjee boljee, bayar hurgye
keyboard_arrow_up