COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 04, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

админ
2019 оны 12 сарын 21

Arslan.mnЭнэ долоо хоногт /2019.12.16-2019.12.22/ Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд хадагтай Мелинда Адамыг хүлээн авч уулзлаа

Arslan.mn

Австралийн Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яаманд Монгол-Хятадыг хавсран хариуцах цагдаагийн атташегаар цагдаагийн хошууч, хадагтай Мелинда Адам шинээр томилогдсонтой холбогдуулан Цагдаагийн ерөнхий газарт 2019 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд албан айлчлал хийлээ. Айлчлалын хугацаанд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд ЦЕГын дэд дарга Ж.Болд тус улсын элчин сайдын яамны цагдаагийн атташе, цагдаагийн хошууч, хадагтай Мелинда Адамыг хүлээн авч, танилцах уулзалт хийсэн ба хоёр орны цагдаагийн байгууллагын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

П.БОЛОРМАА: Гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй 2100 эмзэг цэгт “Хүүхэд хамгаалагч” ажилтнууд ажиллаж байна

Arslan.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа П.Болормаатай “Хүүхэд хамгаалагч” төслийн хэрэгжилтийн талаар ярилцлаа. Тэрбээр ярилцлагандаа "... Цагдаагийн ерөнхий газраас санаачилсан “Хүүхэд хамгаалагч” төслийг МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас дэмжиж, ХНХ-ын сайдын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/116 дугаар тушаалаар “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг 2019 онд хэрэгжүүлэхээр батлагдсан. Энэхүү төсөл нь хүүхэд бүрийн гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэлх замыг бүрэн хяналтад авч, тэднийг эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлэх, хүүхэд бүрийг аливаа эрсдлээс хамгаалах зорилготой юм. “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг нийслэлийн 152 хороонд тус бүр 1 хүүхэд хамгаалагч, 21 аймагт тус бүр 2 хүүхэд хамгаалагч, улсын хэмжээнд нийтдээ 194 Хүүхэд хамгаалагч ажиллуулж, Хүүхэд хамгаалагч тус бүр сайн дурын 10 ажилтантай хамтарч ажиллах үүрэгтэйгээр ажиллаж байна.Улсын хэмжээнд хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй 2100 эмзэг цэгийн судалгааг гаргаж, “Хүүхэд хамгаалагч” эргүүлийн ажиллах цаг, эмзэг цэгт ажиллах чиглэлийг хороо, баг тус бүрээр нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан гаргасан. Хүүхэд хамгаалагч нар маань хороо, баг хариуцсан хэсгийн байцаагч, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын удирдлагад ажиллах чиглэлтэй. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас нийт 154 дунд сургуулийн 23200 сурагч, 10900 эцэг эх, 2400 багш, ажилчдад энэ чиглэлийн зөвлөмж мэдээлэл хүргүүлжээ. Хүүхэд хамгаалагчид давхардсан тоогоор 550 чиглэлд ажлын өдөр тогтмол хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хүүхэд шууд эрсдэж болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлж ажиллаа...." хэмээн онцоллоо. 

Цагдаагийн байгууллагаас энэ жил УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ чиглэлээр НАЙМАН АЯНЫГ амжилттай зохион байгуулжээ

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр хийж буй ажлаа энэ сарын 20-ны өдөр танилцууллаа.  Цагдаагийн байгууллагаас энэ жил гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр найман аяныг амжилттай зохион байгуулжээ. Тухайлбал  Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ТА СЭРГИЙЛЖ ЧАДНА, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “НЭГ ХОРОМ ", Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “ЗАЛИЛАН”, Байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ", Хөдөлгөөний аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ ",  “ДУРААРАА БИШ ДҮРМЭЭРЭЭ ”, Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “ЗӨВ ТУСГАЛ ”, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр “ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ" зэрэг арга хэмжээг зохион байгуулсан байна. 

Б.ОТГОНБОЛД: Нийслэлийнхээ иргэдийг эрүүл, аюулгүй ундны усаар хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэхийг ХИЧЭЭДЭГ

Arslan.mn

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах нэгдүгээр салбарын харуулчин, ахлах ахлагч Б.Отгонболдтой ярилцлаа. Тэрбээр ярилцлагандаа  "...Манай 805 дугаар анги дангаараа Улаанбаатар хотын 1,5 сая хүний ундны усны аюулгүй байдлыг ханган ажилладаг онцлогтой. Их хариуцлагатай, нэр төртэй ажил. Бидэнд албан үүргээ гүйцэтгэх үедээ мэргэжлийн албаа гаргах эрх байдаггүй. Өндөр сахилга зохион байгуулалт, сонор сэрэмж шаарддаг. Бид үндэснийхээ аюулгүй байдлын төлөө энэхүү хариуцлагатай ажлыг нэр төртэй гүйцэтгэх ёстой хэмээн ухамсарладаг. Учир нь 1,5 сая иргэний эрүүл мэнд биднээс хамааралтай гэж бодох бас л хүнд шүү. Гэхдээ өглөө бүрийг сайхан мэдээтэй угтдаг болохоор би энэ мэргэжилдээ хайртай. Миний, бидний л сонгосон мэргэжил шүү дээ. Бидэнд шантрах эрх байхгүй. Өдөр, шөнийн ихэнх цагийг гадаа өнгөрүүлдэг. Байнга л алхаж, обьектынхоо аюулгүй байдлыг шалгаж явдаг. Тиймээс ангийн удирдлагууд бидний ажиллах нөхцөл боломжийг байнга л сайжруулж ажиллахыг эрмэлздэг..." гэв.

“ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ“ эргүүл хүүхэд нэг бүр дээр тулж ажилладаг

Arslan.mn

Хүүхэд хамгаалагч хэмээх төсөл хэрэгжиж эхэлсэн хугацаанд олон хүүхдийг авран хамгаалж чаджээ. Тухайлбал, Хүүхэд хамгаалагч эргүүлээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хоёр хүүхдийг хамтарсан багт мэдээлж, төөрсөн 19 хүүхэд, цасан болон шороон шуурганы үеэр хараа хяналтгүй ганцаар яваа бага насны 183 хүүхдийг гэрт хүргэж аав, ээж асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгсөн. Ингэснээр тэднийг наад зах нь даарахаас цаашлаад осгож гэмтэхээс хамгаалах ба зам тээврийн осолд өртөн амь нас эрүүл мэндээрээ хохирохоос бүрэн хамгаалжээ. Мөн хүүхэд хамгаалагч ахмад ажилтнууд нь үүрэг гүйцэтгэж байхдаа гэрийнхээ дөрвөн давхарын цонхоор унах гэж байсан  бага насны хүүхдийг авран хамгаалж цаашид осол гэмтлээс сэргийлж байхыг зөвлөөд гарсан нь эцэг, эхчүүдийн талархлыг хүлээгээд авчээ.

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн III хэлтэс 2019 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа

Arslan.mn

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтэс нь 2019 онд иргэдийн аюулгүй байдлын төлөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэлээ. Хурлын үеэр оны “Хөдөлмөрийн тэргүүн”, “Ажил мэргэжлийн шилдэг” болон ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан хамт олон, алба хаагчдад шагнал гардуулсан юм. Арга хэмжээнд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 3-р хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Очбадрах, Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Наранхүү, Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Цэнгэл, Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Гантулга, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Батсүх болон нийт бие бүрэлдэхүүн оролцов.

Сүхбаатар дүүрэг дэх “Цагдаагийн газар“ тайлангийн хурлаа зохион байгууллаа

Arslan.mn

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар нь 2019 онд иргэдийн аюулгүй байдлын төлөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. Хурлын үеэр оны “Хөдөлмөрийн тэргүүн”, “Ажил мэргэжлийн шилдэг” болон ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан хамт олон, алба хаагчдад шагнал гардуулсан юм.  Тус цагдаагийн газрын хамт олон өнгөрсөн хугацаанд иргэд, олон нийтэд чиглэсэн олон талт ажил, арга хэмжээг оновчтой, тасралтгүй зохион байгуулсаны  үр дүнд 2019 онд бүртгэгдсэн гэмт хэрэг 22 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. 

Орон нутгийн зам тээврийн ноцтой осол, түүнээс сэргийлэх талаар холбогдох ААН, байгууллагуудтай уулзалт хийлээ

Arslan.mn

Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газрын удирдлагууд орон нутгийн замд хот хоорондын том оврын автобустай үйлдэгдсэн зам тээврийн ноцтой осол, түүнээс сэргийлэх талаар холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудын захирлуудтай энэ сарын 19-ны өдөр уулзалт хийлээ. Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд "Энэ оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Завхан, Архангайн хооронд зорчиж явсан автомашин Архангай аймгийн Халзанбүргэдэй-Солонготын давааны орчимд замын хажуу руу онхолдож хоёр хүний амь эрсдсэн харамсалтай хэрэг гарсан. 2015-2019 оны хооронд тухайн хэсгийн авто замд гарсан ослын мэдээллийг судалж үзэхэд нийт найман хүний амь эрсдсэн тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр ослын шалтгаан, нөхцөлийг авч үзэхэд замын аюулгүй байдал болон замын хийц тогтцоос хамаараад нэлээд эрсдэлтэй зам гэж болохоор байна...."гэв.

Сонсогчдод ЦОЛ ОЛГОЖ, ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАХ ёслолын арга хэмжээ боллоо

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2019 оны Б/939 дүгээр тушаалаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын мэргэжил олгох сургалтад хамрагдсан 143 сонсогчдод гэрчилгээ гардуулж, албан тушаал ажлын байранд томилж, цагдаагийн цол олгох, цагдаагийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа  /2019.12.20/ Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар зохион байгуулагдлаа.

СБД-ийн Цагдаагийн газраас шинэ жилийн баярыг ЗӨВ ЗОХИСТОЙ тэмдэглэн өнгөрүүлэхийг УРИАЛЛАА

Arslan.mn

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газраас байгууллага, хамт олноороо шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхдээ согтууруулах ундаанаас татгалзаж, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлж аливаа гэмт хэрэг зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг  уриалж сэрэмжлүүлгүүд байршууллаа.

Цагдаагийн алба хаагчид бусдын гэрт нэвтэрч хулгай хийдэг 40 гаруй үйлдэлтэй этгээдүүдийг ШУУРХАЙ илрүүллээ

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2018 он 2019 оны 9, 10 дугаар саруудад бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж алт, мөнгөн эдлэл, бурхан, зургийн аппарат, хөөрөг, эртний эдлэл зэргийг хулгайлсан нэг бүлэг 2 этгээдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүллээ. Дээрх 2 этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, хэргийн газруудаас хулгайлсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцон хураан авч тэмдэглэл үйлдэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвгөөрөлтэй ААН-тэй уулзалт зохион байгууллаа

Arslan.mn

Шинэ жилийн баяртай холбоотойгоор согтуугаар үйлдэгдэх болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хулгайлах, дээрэмдэх зэрэг тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг. Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс дүүргийн хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллах зорилгоор уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

“Дуудлагын жолооч ба согтуу жолооч” арга хэмжээг зохион байгуулж байна

Arslan.mn

Баянгол дүүргийн прокурорын газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн газартай хамтран “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Дуудлагын жолооч ба согтуу жолооч” хэсэгчилсэн хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Түүхий нүүрсээр галладаг 27 уурын зуухны үйл ажиллагаанд гэнэтийн шалгалт хийлээ

Arslan.mn

Баянзүрх дүүргийн прокурорын газраас санаачлан түүхий нүүрсийг зохих зөвшөөрөлгүй түлж агаар бохирдуулж буй зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор тус дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэстэй хамтран “Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, зөвшөөрлийн бичиг олгох гурвалсан гэрээтэй уурын зуухны үйл ажиллагаанд хяналт тавих, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох” чиглэлээр нэгдсэн удирдамж бүхий ажил зохион байгуулсан байна.

Дундговь аймагт хулгайн гэмт хэргийн тоо буурч, гэмт хэргийн илрүүлэлт сайжирчээ

Arslan.mn

Дундговь аймгийн хэмжээнд 2019 оны хулгайн гэмт хэргийн тоо өнгөрсөн оныхоос буурч, гэмт хэргийн илрүүлэлт сайжирчээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар хулгайн 103 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол энэ жил 54 болж буурсан дүн гарсан гэдгийг тус аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. Тодруулбал, малын хулгайн гэмт хэрэг өсч, орон байрны хулгай өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг хоёр дахин буурч, хулгайн гэмт хэрэг илрүүлэлт 45,2 хувь, орон байрны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 29,3 хувьтай байна.  

 Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт бүрэн тоноглолтой туулах чадвартай автомашин хүлээлгэн өгөв

Arslan.mn

 Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийгмийн хэв журмыг сахиулах тасагт Дархан сумын Орон нутгийн төсвийн 46 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар туулах чадвар өндөртэй "Лада" маркийн 5 хаалгатай авто машиныг бүрэн тоноглолтой нь хүлээлгэн өглөө. Энэхүү ажил нь Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хүрээнд хийгдсэн аж.

Сурагчдын дунд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” сэдэвт тэмцээнийг зохион байгууллаа

Arslan.mn

Увс аймгийн гэмт хэргээс урьдчилан сэрийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, аймгийн Прокурорын газар хамтран ЕБС-ийн сурагчдын дунд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” сэдэвт Дэвжээ тэмцээнийг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүүхэд бүрийн оролцоо чухал болохыг таниулах зорилго бүхий энэхүү тэмцээнд Улаангом сумын Ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 5, 6-р сургуулийн болон Зүүнговь, Ховд, Хяргас сумын сурагчид оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611845
3 эможи

Gantulga
2019-12-22 22:55
Gowi Altai aimgiin tsagdaagin gazraas zohion yawuulsan AZ jargaltai zurh ayanii medeeg oruulj ugnuu
Gantulga
2019-12-22 22:54
Gowialtai
keyboard_arrow_up