COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СБД дэх “Цагдаагийн газар“ тайлангийн хурлаа зохион байгууллаа

2019 оны 12 сарын 20

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар нь 2019 онд иргэдийн аюулгүй байдлын төлөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа.

Арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Э.Ганбат, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Төгөлдөр, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул болон хэлтэс, тасгийн дарга, алба хаагчдийн бие бүрэлдэхүүн оролцов.

Хурлын үеэр оны “Хөдөлмөрийн тэргүүн, Ажил мэргэжлийн шилдэг болон ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан хамт олон, алба хаагчдад шагнал гардуулсан юм. Үүнд:

Тус газрын “Шилдэг тасаг”-аар нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид, “Хөдөлмөрийн аварга” алба хаагчаар 17 алба хаагч, “Ажил мэргэжлийн аварга” алба хаагчаар 12 алба хаагчид мөн бусад шагналаар 50 гаруй алба хаагчид шагнагдаж

Тус цагдаагийн газрын хамт олон өнгөрсөн хугацаанд иргэд, олон нийтэд чиглэсэн олон талт ажил, арга хэмжээг оновчтой, тасралтгүй зохион байгуулсаны  үр дүнд 2019 онд бүртгэгдсэн гэмт хэрэг 22 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Мөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цагдаагийн газрын конторын 6 давхар барилгын ажлыг эхлүүлэн 2020 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар шамдан ажиллаж байгаа бөгөөд Дүүргийн засаг даргын тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэмжлэгтэйгээр тохижилтын ажлыг зохион байгуулснаар алба хаагчид аюулгүй, эрүүл, тохилог орчинд ажиллах нөхцөл боломжоор бүрэн хангагдаж иргэдийг ая тухтай орчинд хүлээн авч тэдэнд нэн шаардлагатай хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611801
6 эможи

Зочин
2019-12-21 02:07
keyboard_arrow_up