COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд хадагтай Мелинда Адамыг хүлээн авч уулзлаа

2019 оны 12 сарын 18

Arslan.mn

Австралийн Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яаманд Монгол-Хятадыг хавсран хариуцах цагдаагийн атташегаар цагдаагийн хошууч, хадагтай Мелинда Адам шинээр томилогдсонтой холбогдуулан Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газарт 2019 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд албан айлчлал хийлээ.

Айлчлалын хугацаанд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр  тус улсын элчин сайдын яамны цагдаагийн атташе, цагдаагийн хошууч, хадагтай Мелинда Адамыг хүлээн авч, танилцах уулзалт хийсэн ба хоёр орны цагдаагийн байгууллагын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Тус улсын цагдаагийн атташегийн зүгээс албан үүргээ 4 жилийн хугацаанд гүйцэтгэх бөгөөд энэ хугацаанд хоёр улсын хууль сахиулах байгууллагын хооронд бүхий л түвшинд харилцан хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611698
0 эможи

Зочин
2019-12-18 14:19
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up