COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болно

2019 оны 12 сарын 17

Arslan.mn

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 420 мянгад хүрнэ Одоогоор 320 мянган төгрөг байгаа юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран дээрх шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан.

Энэ талаар  Хөдөлмөр, нийгмийн  хамгааллын сайд С.ЧИНЗОРИГООС хэлэхдээ "Нийгмийн даатгалын өсөлт цалингийн өсөлттэй уялдахгүй байна гэдэг ташаа ойлголт. Төрийн албан хаагчдын цалинг 2017 оноос хойш гурван удаа нэмсэн. Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг 18 хувиар нэмэхээр төсөвт 150 тэрбум төгрөг тусгасан.  НДШ-ийг нэмэгдүүлснээр ядуурлын түвшин нэмэгдэхгүй. Харин эсрэгээрээ буурч, 2019-2020 онд эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны 15.8 хувийн өсөлтөөс дутахгүй гэж тооцож байгаа. Харин хувийн хэвшлийн ажилтнуудын цалингийн хувьд Засгийн газрын оролцоо бага. Зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх замаар арга хэмжээ авдаг. Цаашдаа төрийн албан хаагч болон хувийн хэвшилд ажиллагсдын цалингийн зөрүүг багасгахаар ажиллаж байна. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа нэмэгдүүлдэг. Харин Засгийн газраас хувийн хэвшилд ажиллагсдын цалин гөсгөх шаардлага байгаа учир жил тутам нэмэхээр тооцож 2020 онд 420 мянган төгрөг болгоно." хэмээжээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь мэргэжилгүй ажилтны сард авах цалингийн хэмжээ юм. Үүнийг мөрдүүлэх үүргийг Мэргэжлийн хяналтын байгууллага, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ ажлыг зохион байгуулах үүргийг ажил олгогч болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд хүлээх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
2
sad an post
1
ouch an post
confuse an post
6
angry an post
5
611654
25 эможи

Hhhhh
2019-12-21 20:55
Nemej yaah ym tsalin nemheerl hamag ym ni uniin hoorogdold orood bna shuu dee
Zail
2019-12-19 23:30
Yh geed nemeed baidiin be ugaasaa nemlee geed yu ch hugchihgu harin ch yumnii une usnu shde
-buyn
2019-12-19 16:57
tetgewer halamj nemgdene gsn vg vv
G
2019-12-19 15:24
Unen ymuu yah geed nemeed bdag psdakuud ve zugeer l orhij uz dagaad baahan ym nemchine teneguud ni bodlogo todorhoilood bhaar chini yaj hurdatstai hugjih ym be tur oroltsohoor l utgaa aldaad bdagaa meddeg malnuud uu gu yu
keyboard_arrow_up