COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ“ эргүүл хүүхэд нэг бүр дээр тулж ажилладаг

2019 оны 12 сарын 16

Arslan.mn

-ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ НЬ СУРГУУЛИЙН ОРЧИМД БОЛОН ГУДАМЖИНД ЭРГҮҮЛ ХИЙДЭГ-

Хичээл тарах цагаар сургуулийн орчимд хүүхдийн хөдөлгөөн их. Тэд бие биетэйгээ хоршилдон гэртээ харихаар яаран алхах аж. Тэдний дунд нэгэн шар хантаазтай хүн хүүхдүүдэд санаа тавин зам хөтлөлцөн гаргаж өгч, тэдэнд замын тэмдэг ямар учиртайг эелдгээр тайлбарлаж байгаа нь нүдэнд содон тусав.

Дөхөж харваас “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” гэсэн шар хантааз өмссөн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст харъяалагдах Ш.Виктор хэмээх сайн дурын хүүхэд хамгаалагч ажилтан хэмээн өөрийгөө танилцуулж байлаа.

Бидний өнөөгийн амьдарч буй нийгэмд өглөө босоод  ирэхэд л нэг хүүхэд харамсалтайгаар амь эрсдэж, нэлээн хэдэн хүүхэд зам тээврийн ослоор эмнэлгийн орон дээр доголон нулимстай хэвтэж буй.

Өнгөрөгч долоо хоногт хичээлээ тараад замын хажуугаар алхаж байсан 9 настай охиныг машинтай эрэгтэй “ах нь дөхүүлээд өгье гадаа хүйтэн байна” хэмээн суулгаад ууланд аваачин хүчиндсэн хэрэг гарсан билээ. Мөн гэрийнхээ гадна тоглож байсан 10 настай охиныг “ахдаа юм бичээд өгөөч” хэмээн гэртээ хуурч мэхлэн оруулан хүчиндэхийг завдсан бусармаг хэрэг үйлдэгдсэн. Бага насны охидууд хичээлээ тараад харгалзах хүнгүй явж байхдаа гэмт хэргийг хохирогч болдог гэсэн албан судалгаа бий. Харин төдий насны эрэгтэй хүүхдүүд бусдад эд зүйлээ дээрэмдүүлэх, зодуулах, бусдын дарамтанд хулгай хийх зэрэг олон төрлийн гэмт хэрэг бидний дэргэд болж өрнөсөөр байдаг.

Энэ бүх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж өөрийн бага насны болон өсвөр насны хүүхдээ байнгын хараа хяналтанд байлгах учиртай эцэг эхчүүд хаана байна вэ?

Хүүхэд хамгаалагч эргүүл зөвхөн сургуулийн орчинд ажиладдаггүй юм байна. Харин Баянзүрх дүүргийн алсагдсан гэр хорооллын бүсэд өдөр бүр гэр бүлийн хүчирхийлэл дунд бяцхан үрс минь тарчлан байх вий хэмээн эмзэг цэг гэж нэрлэгддэг газруудад тогтмол цагуудад эргүүл хийдэг.

Тэд гудамж талбайд болон сургуулийн орчинд хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирхоос хамгаалах зорилготойгоор нүд цавчилгүй эргүүл хийсээр.

-ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ 4 ДАВХРААС УНАХ ГЭЖ БАЙСАН ХҮҮХДИЙГ АВАРЧЭЭ-

Arslan.mn

Хүүхэд хамгаалагч хэмээх төсөл Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд олон хүүхдийг авран хамгаалж чаджээ. Тухайлбал, Хүүхэд хамгаалагч эргүүлээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хоёр хүүхдийг хамтарсан багт мэдээлж, төөрсөн 19 хүүхэд, цасан болон шороон шуурганы үеэр хараа хяналтгүй ганцаар яваа бага насны 183 хүүхдийг гэрт хүргэж аав, ээж асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгсөн. Ингэснээр тэднийг наад зах нь даарахаас цаашлаад осгож гэмтэхээс хамгаалах ба зам тээврийн осолд өртөн амь нас эрүүл мэндээрээ хохирохоос бүрэн хамгаалжээ.

Мөн хүүхэд хамгаалагч ахмад ажилтнууд нь үүрэг гүйцэтгэж байхдаа гэрийнхээ дөрвөн давхарын цонхоор унах гэж байсан  бага насны хүүхдийг авран хамгаалж цаашид осол гэмтлээс сэргийлж байхыг зөвлөөд гарсан нь эцэг, эхчүүдийн талархлыг хүлээгээд авчээ.

-ХҮҮХДҮҮД “АХАА ТА ӨЧИГДӨР ТА ЯАГААД ИРЭЭГҮЙ ВЭ?” ХЭМЭЭН АСУУДАГ ГЭВ-

Arslan.mn

Бидний уулзсан Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтсийн ахмад ажилтан хүүхэд хамгаалагч Ш.Виктор нь эргүүл хийж байхад бага насны хүүхдүүд ганцаараа явж байхтай их таардаг хэмээн хэлж байлаа. Мөн тэрээр хэлэхдээ: “Энэ хавьд сургуульдаа ирдэг олон хүүхдүүд намайг таньдаг болсон. Зарим нь ах аа та өчигдөр яагаад ирээгүй вэ? хэмээн асуух нь сэтгэлд дотно байдаг. Зарим хүүхдүүд өдөр бүр ганцаараа явж байгааг хараад аав, ээж нь яасан бэ гэж асуухад нэг бол ажилтай байгаа нэг бол орхиод явсан хэмээн хариулдаг нь их харамсалтай. Хүүхдээс нь илүү ажил байдаг юм байхдаа л гэж боддог.

Зарим эцэг эхчүүд их хайхрамжгүй байгаа нь хүүхдийнх нь байр байдлаас илт харагддаг. Их хүйтэн өдөр нимгэн хувцастай даарчихсан ганцаар алхаж байдаг. Мөн их хол замд ганцаараа алхаад гэртээ харих нь элбэг. Энэ үеэр нь хүүхдүүд гэмт хэргийг золиос болоод байгаа шүү дээ. Бид өдөр бүр тодорхой чиглэлийн дагуу гэмт хэрэг зөрчил их үйлдэгддэг эмзэг цэгүүдэд эргүүл хийдэг. Мөн байр байгууламж, гудамж талбай, сургуулийн орчин, гэр хорооллын бүс гээд олон газарт тогтмол эргүүл хийдэг. Уйлж байгаа хүүхэд бүр дээр очиж учир шалтгааныг нь тодруулан асууж гэмт хэргийг шинжтэй эсэхийг нь шалгадаг” гэв.

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611615
3 эможи

Зочин
2019-12-17 01:15
Мундаг
2019-12-16 20:46
Их ч цагаарч бага ч бай явсан шар хантаазтай хүн явж байхыг хараад хүүхдүүд айхгүй муу хүмүүс холуур тойрох биз
экү
2019-12-16 16:43
БАЯРЛАЛАА!
Зочин
2019-12-16 13:57
keyboard_arrow_up